Мурси бүх насаараа хоригдож магадгүй

img

Өнгөрсөн оны долоодугаар сарын эхээр Египетэд төрийн эргэлтээр унасан экс ерөнхийлөгч Мухамед Мурсид төрийн нууцтай холбоотой нууц зэрэглэлтэй баримтыг Катар улсад дамжуулан өгсөн хэмээж эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Мурси Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ “Аль Жазира” сувгийн Катар дахь салбараар дамжуулан үндэсний аюулгүй байдалтай холбоотой бичиг баримтыг дамжуулан өгч “Египетэд их хэмжээний хохирол учруулсан” гэж шүүхээс үзжээ. Хэрвээ энэхүү хэрэгт Мурси холбоотой гэдэг нь нотлогдвол бүх насаараа хоригдох ял авна гэж өнөөгийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси хэлжээ. Тэрбээр “Улсын нууцын зэрэглэлтэй материал задруулсан, зарсан ямар ч хүн бүх насаараа хоригдох болно” гэж мэдэгсэн юм.

1

Энэ оны гуравдугаар сард Мурсийн нарийн бичгийн дарга Амин аль Серафийг Египетийн армийн зэвсэглэлтэй холбоотой нууц баримтыг “Аль Жазира” сувгийн ерөнхий редакторт дамжуулсан гэж буруутгаад байсан юм. Нууц баримт авсан гэгдэж буй “Аль Жазира” сувгийн редактор нь “Лалын ахан дүүс” бүлэглэлийн нэг толгойлогч аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

taibanbaatar:
manaid ingej hyyli heregjdeg bol ih hurliin hed maani bygd yabah um bn daa bayartsogtoos ogsyyleed altanhyag geed ...
2014-08-31