Завхан аймагт 16 ахмад дайчин амьдарч байна
2014-08-29

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг Завхан аймгийнхан тэмдэглэжээ. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Засаг дарга Ж.Жамъянтив оролцож, Цагаанхайрхан сумын харъяат ахмад дайчин С.Галсан, Улиастай сумын харъяат ахмад дайчин Г.Гоодрог, Цагаанчулуут сумын харъяат С.Түмэнбилэг,  Л.Жигжсүрэн нарт хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр  Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Монгол Улсын баатар, армийн генерал Батын Дорж агсаны хөшөөнд цэцэг өргөсөн байна. Өдгөө тус аймагт 16 ахмад дайчин амьд сэрүүн аж төрж байгаа аж.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
...энэ их сонин юм яриад байх юм аа? түүхээс үзвэл... халх голын дайны үед бүх нийтийн цэрэг ,дайчилгааны ажил явагдаагүйн учир нь юун түрүүнд ар тал хагамжийг бэлтгэх,тэртэй тэргүй хойтууд орж ирнэ гэснээс мөн мац гэдэгт үнэндээ бараг л цахиур буу байсан шүү дээ. гэтэл тэр үед байлдсан байнауу банзан шалаа угааж байсан байсан байна уу бүгд халх голын баатрууд болж, харин оймс, дотуур өмдийг нь угааж, улаан цусыгсорж амь оруулж байсан ар талын баатрууд дайчин хүү, охид байгаагүй юм уу? эсвэл тэд эх орноосоо урвасан юм уу?
2014-08-30