Жон Ленноны алуурчин уучлалт хүсчээ
“Битлз” хамтлагийн хөгжимчин, дуучин Жон Ленноныг 1980 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гэртээ харих замд нь Марк Дэвид Чэпмен гэх этгээд таван удаа буудаж, амийг хороосон билээ. Тэрбээр цагдаагийнханд баригдах үедээ “Энэ бол санамсаргүй хэрэг. Би зүгээр л түүнийг айлгаж, алдаршихыг хүссэн” хэмээн хариулж байжээ.
бө
Тэрбээр өчигдөр Ленноны гэргий Йоко Онод захиа илгээж, уучлалт гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Чэпмен “Би шоронд дахин баймааргүй байна. Би засарсан. Намайг эрх чөлөөтэй болоход туслаач. Ленноныг амийг хөнөөж, урлагийн ертөнцөд том хар нүх бий болгосондоо маш их харамсч байна. Намайг уучлаарай хонгорхон Йоко Оно минь. Эрх чөлөөтэй болох хаалгыг минь нээхэд туслаач” хэмээн бичжээ.
бө
Чэпмен өөрийгөө засарч, нийгэмд ямар ч хор хөнөөлгүй болсон хэмээн шүүхэд найман удаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ч дахин татгалзсан хариу авчээ. 2001 онд найруулагч Флип Стронгмэн Марк Дэвид Чэпмений амьдралаар “Би бол Жон Ленноны алуурчин” хэмээх уран сайхны кино хийж байсан юм.
бө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ