МҮОХ-ны бүх гишүүдийн хурал боллоо
2011-12-19

МҮОХ-ны бүх гишүүдийн хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Энэ хурлын үеэр спорт холбоодын удирдлага 2011 оны ажлаа тайлагнаж танилцуулсан юм. Мөн МҮОХ-ны дүрмийн дагуу хянаж шалгах комиссын тайлан, спорт холбоодын гишүүнчлэлийн асуудал гэсэн гурван гол сэдвээр ажлынхаа үр дүнгийн талаар тайлан тавилаа. МҮОХ-ны бүх гишүүдийн хурал жилд нэг удаа болдог. Уламжлал болсон энэ хурал зөвөлгөөнд МҮОХ-ны бүх гишүүд, спорт холбоодын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга оролцов. МҮОХ-ны 92 гишүүн байдаг бол тэд энэ хуралд идэвхитэй оролцож хийж бүтээсэн ажлаа тайлагнадаг. Хурлын үеэр спорт холбоодын гишүүнчлэлийн асуудлаар нэлээд ширүүхэн яриа, хэлцэл өрнөв. Олимп хаяанд ирсэн энэ өдрүүдэд холбогдох албаны хүмүүс олимпийн бэлтгэл ажлаа тайлагнаж, шинэ онд хийх ажлаа төлөвлөсөн. Мөн өнөөдөр МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, МХАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар МҮОХ-нд шинээр гишүүнээр элслээ.

А.Алт
Shuud.mn
Сонин хачин
sportyn yamar ch medleggui humuus gishuun ner zuuj yavdag ni gaihmaaraa
2011-12-19