Монголын армийн хувцас, хэрэглэлийг хийдэг компанид зочилжээ
2014-09-01

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Туркт ажиллах үеэрээ Анкара хот дахь цэргийн гутал, хэрэглэлийн YDS компанид зочилж, Монголын цэргүүдэд зориулан хийж буй гутал, үүргэвч, агсамж, нүдний шил зэрэг бүтээгдэхүүний загварыг үзэж, сонирхжээ. Тус компанийн ерөнхий захирал Ведат Якуполу үйлдвэрийнхээ үйл ажиллагааныхаа талаар ярьж, Монголын армид зориулсан гутал, хэрэглэлийг сайн чанартай хийж буйгаа үзүүлж танилцуулсан байна. Мөн тэд арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцжээ. БНТУ-ын Засгийн газар манай улсын зэвсэгт хүчинд жил бүр нэг сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа бөгөөд уг хөрөнгийг цэргийн гутал, хэрэглэл авахад зориулж байгаа юм. YDS компани 2011 оноос манай цэргийн албан хаагчдад гутал, хэрэглэл нийлүүлж эхэлжээ.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
юу вэ. монголд хийдэг, хийх ёстой зүйл ээ гадаадад хийлгэдэг хэрэг үү. ийм байхад манайд яаж үйлдвэрлэл хөгжих, ажлын байр бий болох вэ.
2014-09-02
цагдаа:
туркт хийлгэж ирсэн цагдаагын хувцас өмсөөд 3 сар болж байна. нэг угаагаад цайчихсан. цагдаагын дарга нар маш сайн хувцас хийлгэсэн гэж телевизээр яриад байсан худлаа худлаа. захын цагдаагаас асуугаарай одоо энэ хар хувцас өмсөх цагдаа цөөхөн байна. хуучин хувцас хамаагүй дээр юм. тэмүүжин сайд энэ хар хувцасандаа нэг үзлэг хийж дүгнэлт өгч телевизээр буруугаа хүлээж 8000 цагдаагаасаа хүлцэл өчвөл яасан юм вээээ яасан юм вэээээээ

nkjh:
manaid aris shir gutaliin uildveruud bii shuu dee jagaad tedneer hiilguulehgui baigaa jum oilgohgui baina
2014-09-01
nkjh:
manaid aris shir gutaliin uildveruud bii shuu dee jagaad tedneer hiilguulehgui baigaa jum oilgohgui baina
2014-09-01
zochin:
iu ch gemeer ium be dee.eh oron uuruu yildverlegch l baimaar ium eh oron ch l baimaar ium.biznes gedgiig bygd medne ichij l amidarmaar iumdaa.
2014-09-01