Алтан гурвалжин
2014-09-02

Орост Монголчууд хэзээнээс элэгтэй хандсаар ирсэн. Хоёр хөршийн тэргүүн нарын хийж буй айлчлал бидэнд төдийгүй олон улсад өндөр ач холбогдолтой. АНУ тэргүүтэй Евро бүсийн орнуудтай Укрианы асуудлаас болж түнжин хагараад байгаа Орост шинэ түнш хэрэгтэй. Тэр түнш нь Монголоор өнгийгөөд цаана нь бий. Тиймээс он удаан мартагдсан монгол найзаа тэврээд цааш гараа сунган дэлхийн хүн амын гуравны хоёрыг багтааж буй асар том зах зээл, геополитикийн боломжит тулгуураа батжуулахыг ихэд чармайх болов.

7

Тэднийг гуйх хэрэг юун. Хятад, Энэтхэг, зүүн өмнөд Азийн орнуудын сонирхлыг татаж чадвал их гүрнүүдийн давуу байдал эв зүйгээ олж тэнцвэрт байдал бий болно. Ноён доллар, хатагтай еврогийн ноёрхлын эсрэг юань, рубль, рупи зогсоно. Дэлхий ертөнцийн байдлыг хамтдаа засан тохинуулах боломж бий болно. Дэлхий жинхэнэ утгаараа олон туйлт төвтэй байна гэж оросын хэвлэл мэдээлэл бичиж байгаа. Эдийн засгийн хувьд нэг тулгууртай байхын зовлон үүгээр зогсох гэнэ. Энэ алхам хийгдэхгүй бол эдийн засгийн хямрал нэгээс нөгөөд нэн түргэн халдварласаар байна гэх үндэслэлтэйгээр тайлбарлаж байх юм. Улс төрийн хувьд ч барууны ертөнц дийлэнх болсон Их-7 өөрийнхөө хүссэн ашиг сонирхлоор бодлогоо тулгадаг нь зогсоно гэсэн нэмэлт тайлбар зүүлттэй.

7

Оросын өнөөгийн ашиг сонирхол энэ. Хэдийгээр хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өдрөөс өдөрт чангарч байгаа ч ноён Путин байр сууриасаа ухрахгүй бололтой. Ардын хилэн нэгэн цагт асахыг ч мэдэж байгаа. Орос хүний цусанд байх эх оронч үзэл дараагийн алхмаа хийх хүртэл тэснэ гэдгийг ч тооцоолсон. Барууныг гуйж бус буулгаж авахыг хичээсэн дараагийн алхам бол өргөн уудам дорно зүгийн хязгааргүй боломж тийш тэмүүлэх явдал. Тиймээс ч Хятадуудтай ойрхон түншилж, Энэтхэгтэй найрсаж, Латин Америкийн орнуудтай тохой нийлүүлэн сугадалцахыг хүсч байгаа юм.

7

Өнгөрсөн хугацааны байдлаас хараад байхад юун түрүүн Хятадтай хийх худалдаагаа өргөжүүлэх боломжийг хайсан нь харагдана. Үр дүн нь ч гарсан. Алс дорнодын төмөр замын ачааллыг гурав дахин нэмэгдүүлэх гэрээ хэлэлцээрийг хийлээ. 2016 он гэхэд энэ төмөр зам ашиглалтад орно. Худалдааны эргэлт төдий хувиар нэмэгдэнэ. Энэ тэдэнд хангалтгүй. Төмөр замын хоёр дахь коридор нь Монголоор дамжих ёстой. Энэ санаа хоёр хөршид маань хоёуланд нь бий. Тэд бидэн шиг өнөөгийн ашиг тусыг харахгүй. Өргөн байна уу нарийн байна уу огтоос падгүй. Гол нь гарц чухал. Орос Монголын хооронд 1.3 тэрбум ам.долларын худалдаа жилд хийгдэж байгаа. Байгалийн баялаг ихтэй болохоор манайхаас зэсийг эс тооцвол нүүрс, төмрийн хүдэр мэтийг авах сонирхол төдийлөн байхгүй. Харин ураны тухайд бол өөр. Стратегийн гэдэг утгаараа сонирхол их бий. Гэхдээ л тэдэнд хамгийн гол нь төмөр замын транзит тээврийн сонирхол бий. Манайд ч бий. За тэр харилцан визгүй зорчих, мах махан бүтээгдэхүүний худалдаа, эрчим хүчний импорт энэ тэр дараагийн асуудал. Гол гарцаа нээхийн тулд монголчуудын хүссэн хэмжээнд биш юмаа гэхэд сэтгэл хангалуун үлдэх ашигтай хувилбарыг амлана. Хятад Монголын 2020 он хүртэл 10 тэрбум ам.долларт хийгдэх худалдааны хэмжээнд хүрэхгүй юмаа гэхэд талаас илүү хувьд хүргэх сонирхол бий.

6

В.Путин Монголд удахгүй. Халх голын ялалтын ойд оролцох нэрийн дор Улаанбаатарт үдлээд шахуу буцна. Гэхдээ яах ийхээ шийдчихсэн. Зөвхөн зөвшөөрөн үзэглэх. Си даргын айлчлалын үеэр транзит тээврийн асуудлаа шийдсэн нь том ололт. Ази руу одоо бид чөлөөтэй нэвтэрнэ. Орос хүлээн зөвшөөрчих юм бол хаалттай өрнө дахин нээлттэй болно. Ийнхүү Монгол хоёр хөршөөрөө дамжуулаад баялгаа чулуу биш алт болгох боломж буй болно.

7

Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогын маш оновчтой хувилбарыг их гүрний удирдагч нарт тавьж байгаа нь ихээхэн сонирхол татаж байна. Орос, Монгол, Хятад гэсэн гурван талт дээд хэмжээний уулзалтыг энэ оны намар хийхээр Си Зиньпинд санал болгосон. Хоёр хөршийн тэргүүн нарын айлчлалын үеэр тохиролцсоноо хугацаа алдалгүй хэрэгжүүлэхэд энэ санал чухал түлхэц үзүүлнэ. 1915 оны Хиагтын гэрээ хэлэлцээрээс хойш ийм өндөр дээд хэмжээний уулзалт болж байсныг санахгүй байна. Тэр үеийн их гүрнүүдийн ашиг сонирхлыг манай улсад тулган зөвшөөрүүлж байсан бол энэ удаагийнх эрх тэгш хамтын ажиллагааны цоо шинэ уур амьсгал дунд болох нь. Хятадаас нэн хамааралтай эдийн засагтай улс Оросоор байдлаа тэнцвэржүүлэхийг оролдож байгаа нь гадаад бодлогын түүхэнд бас нэг чухал хуудас болно. Боломж бас дахин боломж. Геополитикийн тавцанд Монгол идэвхтэй тоглогч мөн гэдгээ сүүлийн жилүүдэд харуулж чадлаа. Дэлхийн хамгийн халуун цэг болох БНАСАУ-д айлчилж өмнөд Солонгостой хийх энхийн гэрээ хэлэлцээрийн зуучлагч байж болохоо харуулж чадсан. Тэд хэнтэй ч муудалцаагүй, төвийг сахьсан, бүс нутагтаа хамгийн тайван амгалан гэдэг утгаар дэлхий нийт харж байна. Харин энэ боломжоо дотоодын хэрүүл уруулгүйгээр зөв ашиглахсан. Эрх тэгш харилцан ашигтай бүх талын стратегийн түншлэлийн хэмжээнд Орос, Монгол, Хятад гэсэн Алтан гурвалжин олон улсын анхаарлыг хэдийн татаад эхэлсэн байна шүү.

7

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
altankhuyag nobshiig zailuulaach odoo xeregtei zairan ldotroosoo ololh
2014-09-04
putin:
manai ulsad putin shig ekh ornoo gesen setgeltei hunbg biluu dandaa l idej uuh sonirholtoi humuus
2014-09-03
монгол хүү:
хужаа дарга эхлүүлээд орос дарга дуусгаж байгаа хэрэг.манайх харин зөв чирэгдэх хэрэгтэй.жасрай гуай шиг бямбасүрэн гуай шиг тулхтай хувийн шуналгүй түшээд одоо мөн ч их хэрэгтэй байна даа.мөнх хөх тэнгэртэй л найдья даа.төрийн сүлд өршөөг.
2014-09-02
зочин:
одоо манайхан хувийн амбицаа дарж ухаантайхан л хөдлөх хэрэгтэй. энэ хоёр том улс тус тустаа манайхыг сонирхоогүй, хэн хэнийхээ хүсэл сонирхлыг хэдийнэ мэдэцгээсэн, тэр хүрээндээ л монголыг татан оролцуулж яваа гэж ойлгох хэрэгтэй.
2014-09-02
зочин:
тэнгис кино театрын хойно байрлалтай 1 өрөө байр хөлслүүлнэ. 8858-3333
2014-09-02
zaya:
mongoltoi sanal neg baina uneheer shine tuilt ertonts ruu oroh gej baina shuu dee hoyor horshiin huchirhegjiltees bid l hojih uhaan gargah yostoi putin zugeer neg mongold ailchlahgui asuudal zondoo bii zaaval yah gej mongoliig tooh gej sonirhol baigaa bolood ter manaihan ug ni hereldej suuhaar tomor zamaa neg tiish ni shiideh baisiim er ni tegeed eronhiilogchiin zasaglaltai bolbol deer ium uu gej bodogdoh bolloo gehdee enhbayar shig ni garaad irvel bas hetsuu eee
2014-09-02
mongol:
zuv zuitei goliig ni olj harsan bna. sain bichjee.
2014-09-02
badamjab:
hudlaa hooson hutsaad bai xe xe.putin zugeer l ooriin orny als dornod sibireer zugaalahfaa yaahav ene neg tenehuudrer dairch bayarluulay gj...
2014-09-02