Попын хааны хүүхдүүд эмээгээ уучилжээ
2014-09-02

Попын хаан өнгөрсөн баасан гаригт 56 нас хүрэх байсан юм. Тэгвэл Жексоны хүүхдүүд болох Парис, Прэнси, Вланкет нар аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэж, эргэн дурссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүүхдүүд Нью Жерси мужид байрлах Майклын ээж Катрина Жексоныд очиж, баярын арга хэмжээ зохион байгуулжээ. Тэд аавынхаа үнэнч фэнүүдэд нь гарын бэлэг өгсөн байна. Ойролцоогоор 1000 гаруй бэлэг дурсгалын эд зүйлийг тааралдсан хүмүүстээ бэлэглэсэн аж.

1

Попын хаан амиа алдсаны дараа Парис, Прэнси нар аавынхаа цуглуулсан хөрөнгийг хэнд ч өгөхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Мөн 85 настай эмээгийнхээ асрамжинд байхаас татгалзаж, шүүхэд өгч байсан удаатай. Энэ үйл явдлын улмаас тэдний харилцаа хөндийрч, харьцахаа болиод байсан юм. Прэнси “Бид эмээгээ уучилсан. Тэр хэтэрхий хөгширсөн учир уучлахаар шийдлээ” хэмээн жиргэсэн байна.

Өмнө нь Парис “Аавын минь хөрөнгөд эмээ үргэлж шунадаг байсан. Эмээ биднийг жоохон гэдгээр минь далимдуулж, их хэмжээний мөнгийг салхинд хийсгэж байсан” гэж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
udii bagaasaa hurungu mungu shunal ene ter yarisan....mungu uu gej huuhdiig hurtel iim bolgoh gej...,
2014-09-03