Дотоодын гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангана
2014-09-02

Энэ онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн  тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Энэ нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал хураан авах боломж бүрджээ. Ингэснээр дотоодын гурил төдийгүй төмсний хэрэгцээг  давуулан хангах төлөвтэй байгаа гэсэн тооцоог салбарын яам хийсэн байна.
ө
В.Бат
Shuud.mn
Сонин хачин