Олландыг дахин сонгохгүй гэв
2014-09-03

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг ирэх 2017 оны сонгуулиар дахин сонгохгүй, муу төрийн тэргүүн гэжээ. Тус улсын “Залуучууд эх орондоо хайртай” холбооныхон дээрх саналыг гаргаж, ард түмнээ дэмжихийг уриалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Холбооны тэргүүн Фабиун хэлэхдээ “Франц улсад толгой сайтай, алсын хараатай удирдагч хэрэгтэй байна. Өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олланд сонгогдсон даруйдаа эхнэр  Валери Триервейлерээс салж, жүжигчин Жюли Гайетэй учир ургуулсан. Тэрбээр хэтэрхий их хугацааг хайрын гурвалжиндаа зарцуулж, улс орныхоо амьдралыг хойш тавьсан. Мөн экс Ерөнхийлөгч Николя Саркозиг ямар ч шалтаангүйгээр хорьж, байцаалт авсан. Тэр дахин Ерөнхийлөгч болохын тулд санаатайгаар хор найруулж байна” хэмээсэн байна.

ө

Өнгөрсөн сарын эхээр Саркозиг эрх мэдлээ хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэж, 15 цагийн турш байцаасан юм. Ажиглагчдын үзэж буйгаар энэхүү хэргийн ард Олландыг байгаа хэмээн сэжиглэж буй. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Олландын хамгийн хүчтэй өрсөлдөгч Саркози байх нь тодорхой билээ.

х

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Сонин хачин