461 дүгээр ангиас хоригдлууд оргожээ
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас өчигдөр орой хоёр хоригдол оргосон байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хоригдлуудын нэг нь хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдэн, ял эдэлж байсан этгээд гэнэ.
n
Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулсан боловч “мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн. Харин ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Цагдан хорих 461 дүгээр ангитай холбогдож лавласан боловч тодорхой хариулт өгсөнгүй.
h
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ