Дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүнэ
2014-09-05

Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаж буй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагт болно. Шүүх хурал давж заалдах шатны аравдугаар шүүхэд болно. Түүнийг албан тушаалаа ашиглан мөрдөн шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзээд улс төрийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргаад байгаа юм.

а

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өнгөрсөн онд Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэх Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай цахим шуудан захидал илгээсэн. Үүнийг хууль хяналтынхан эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл хэмээн үзэн, шалгаж, шүүхээс ял оноосон билээ.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин