Нийслэлийн 25 байршилд төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа
2014-09-05

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж  ахуйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Алтан намар-2014” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг  2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн 25 байршилд зохион байгуулж эхлээд байна. Шинэ ургацын төмс, хүнсний ногооны худалдаа гарч буй байршлуудыг доорхи хүснэгтээс харна уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
а
Дүүрэг                       Байршил, хороо
1. Сүхбаатар дүүрэг 1.    СБД 6-р хороо “Замбала” худалдааны төвийн эсрэг талын талбайд
2.    СБД7-р хороо “Эвт” худалдааны төвийн урд талбайд
3.    СБД15-р хороо Дамбадаржаа 1 дэхь буудал
4.    СБД 16-р хороо Бэлх,Дамбадаржаа,Дарь эхний уулзварт
5.    Төвлөрсөн асар 3 гал худалдааны төвийн талбайд
2. Чингэлтэй 4 1.    Төвлөрсөн асар Барилгачдын талбай
2.    ЧДЗурагт эцсийн буудал  7-р хороо
3.    ЧДХайлааст 15-р хороо
4.    ЧДХайлааст автобусны эцсийн буудал 16-р хороо
5.    ЧД Хайлааст 14-р хороо
3. Баянгол 1.    Төвлөрсөн асарОрлёнок сургуулийн арын талбайд
2.    БГД ”Орхон” худалдааны төв 6-р хороо
3.    БГДБГД 18-р хороо “Тундэмун”  төв
4.    БГД 5-р хороо “Ачтан” эмнэлгийн  урд
4. Баянзүрх 1.    Төвлөрсөн асар ”Скай” худалдааны төвийн хуучин талбайд ажиллаж байна.
2.    БЗД 3-р хороо Сансарын тунель
3.    БЗД  16-р хорооллын автобусны буудал
4.    БЗД 14-р хороо Шөнийн зах урд
5.    ”Сандей” худалдааны төвийн Капитрон банкны урд талбайд
5 Сонгино хайрхан дүүрэг 1.    Төвлөрсөн асар Цамбагарав
2.    21-р хороолол 19-р хороо
3.    Баянхошууны эргэлт
4.    Нарангийн гол
5.    Арвайн үндэс
Shuud.mn
Сонин хачин
han uul:
han uulchuud nogoo idehgui yum uu
2014-09-05
hud iinhen:
tegeed han-uuliinhan nogoo idehgvi gsn vg vv
2014-09-05