Хятадад найман сэтгүүлчийг баривчилжээ
2014-09-05

Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг дотоод болон гадаадын компанийн удирдлагуудыг сүрдүүлж, мөнгө авдаг байсан бүлэг сэтгүүлчдийг Бээжингийн цагдаа нар баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан хагас сарын турш мөрдлөг явуулсны эцэст найман сэтгүүлчийг барьжээ. Баригдсан сэтгүүлчид эдийн засгийн чиглэлээр бичдэг “21st Century Business Herald” сонины сэтгүүлчид гэнэ.

6

Цагдаа нарын мэдэгдсэнээр тус сонины сэтгүүлчид Шанхай, Шэньжэнд байрладаг хоёр пиар агентлагтай хуйвалдан компанийнх нь тухай эерэг, магтсан нийтлэл гаргана хэмээн их хэмжээний мөнгө авдаг байжээ. Мөн мөнгө төлөөгүй тохиолдолд сонин дээрээ тус компанийн тухай зохиомол нийтлэл нийтэлж, сүрдүүлдэг байсан гэв.

6

БНХАУ-ын Соёлын сайд Цай У бусдын нэр хүндэд халдаж, сэтгүүлзүйн нэр хүндийг унагаасан сэтгүүлчдийг “хулгайчид” хэмээн мэдэгдэж тус сонины захирал, редакторыг хүртэл барихыг шаарджээ. Тэрбээр “Баригдсан сэтгүүлчид удирдлагынхаа заавраар энэ ажлыг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Цагдаагийнхан сайн шалгах хэрэгтэй” хэмээсэн байна.

 6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
asdfg:
uyanga geed neg yankhan bna
2014-09-06
сэтгүүлч:
манайд энэ бол жирийн л үзэгдэл ш дээ.
2014-09-06
цогоо:
мөнхбаясгалан гээд манайд байна ш дээ. яагаав цензургүй яриа гээд нэг юм хөтлөөд байдаг. элдэв бусын ёс бусын юм асуучихаад хүн хариулахгүй гэхээр энэ чин цензургүй ш дээ гээд дайраад бдаг. нөгөө сарангэрэлийг чи тэмүүжинтэй унтсийм уу гээд дайраад бдаг мөнгө өгөөд яриа аваад үгэнд орохгүй бна энэ тэр гэж яриад байсан. хэн нэгний мууг үзэх гээд улайраад бгаа нь үнэхээр сэжгийн.. тэгээд бас сэтгүүлч гээд бгаа
2014-09-06
zochin :
manaid iim setgyylchid zondoo zondoo manaid bus xyatadad xarin eri ni ardchilal bga yum bishyy xynii erxiig l xyazgaaraldag bolxoos urd xorshoos ix yum surax xeregtei bn da avilgaltai bol mundag temtsej bn ingej bichlee geed manai commetchingyyd namaig xyatad xyatadiin * erliiz xurliiz l gexex baix xajuudaxaa xarj sainiig ni avch muug ni xayj xogjidog ni xynii es shyy manaixaan
2014-09-05
зочин:
манайд ч ийм сэтгуулчид байдаг байх.
2014-09-05