“Галба” цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
2014-09-07

Өмнөговь аймгийн Ханбогд сум өнгөрсөн сард түүхт 90 жилийнхээ ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ үеэр тус сумын төвд “Рио Тинто” компанийн нийгмийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд, мөн сумын иргэд, удирдлагуудын захиалга, санаачилгаар баригдсан “Галба” цэцэрлэгт хүрээлэнг нээлээ. Сумын ойн баяр, тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн удирдлагууд, Рио Тинто компанийн төлөөлөл оролцжээ.

ц

Цэцэрлэгт хүрээлэнг Ханбогд сумын түүхэн нэршлээр “Галба” хэмээн хүндэтгэн нэрлэжээ. Таван га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэн нь усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлэг бүхий олон нийтийн тав тухыг хангасан цогцолбор газар юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын  ажлыг Монголын үндэсний компани гүйцэтгэжээ.

ыя

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин