Т.Батчимэг эрэгтэйчүүдийн их мастер боллоо
2014-09-08

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран при тэмцээн өнгөрөгч наймдугаар сарын 25-наас энэ сарын 6-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотноо болж өндөрлөлөө. Шилдэг 12 шатарчин оюуны цэц сорьсон энэ удаагийн тэмцээнд манай шатарчин Т.Батчимэг эх орноо төлөөлөн оролцож, зургаадугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Мөн тэрбээр тэмцээний үеэр эрэгтэйчүүдийн их мастер цолны болзолыг биелүүлэв.

а

Манай шатарчин тэмцээний 11 өргөөс гурван хожил, долоон тэнцээ, нэг хожигдол авсан юм. Түүнийг зургаадугаар байр эзлэхэд тэмцээний сүүлийн өрөгт Энэтхэгийн шатарчин Харика Дронаваллид хожигдсон нь нөлөөллөө. Тэрбээр уг өрөгт тэнцсэн тохиолдолд гуравдугаар байраа хадгалж үлдэх боломжтой байсан юм. Гран при тэмцээнд БНХАУ-ын Жу Вэнжун 8,5 оноогоор тэргүүлж, дэлхийн аварга Хоу Ифань (8,5 оноо), Энэтхэгийн Харика Дронавалли (6,5 оноо) нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа.

р

Харин эрэгтэйчүүдийн их мастер цолны нормыг "Олон улсын мастер" цолны хоёр болзолтой тэнцүүлж тооцдог. Т.Батчимэг өмнө 2012 онд Улаанбаатарт зохиогдсон Чин ван Ханддоржийн нэрэмжит Олон улсын тэмцээнд "Олон улсын мастер" цолны нэг болзол биелүүлж байжээ.

х

о

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
хонгорцог:
энэ яасан мэдрэл муутай сэтгүүлч вэ.эднийх ямар ч сэтгүүлчгүй болж дээ.гарчигаа алдаад тэр чигээр нь алдаагаар дуусгах юм аа.эмэгтэй хүн эрэгтэйчүүдийн мастер болох уу аан
2014-09-12
zochin:
emegtei hun eregteichuudiin avraga bolloo gene uu.
2014-09-08
zalruulga:
ikh masteriin neg norm avsan bolohoos shuud ikh master boloogui. harin olon ulsiin master tsol olgoh bolov uu?
2014-09-08
ochir :
wow. you can do it. you are mongolian *. thank you so mach,,,
2014-09-08
б.бэхи:
баяр хүргэе эээээээээээээээээээээээээээээ
2014-09-08