Дэлхийн нөлөө бүхий эрхмээр Путинг нэрлэв

img

“Forbes” сэтгүүлийн шинэхэн дугаарт дэлхийн нөлөө бүхий таван эрхмийг нэрлэсэн тухай “www.colbertnewshub.com” мэдээллээ. Тус жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүлсэн байгуулсан байна. Түүний нэр хүнд өнгөрсөн жилээс эхэлж огцом өсчээ. Тэрбээр өнгөрсөн жил энэхүү жагсаалтад тавдугаар байранд орж байжээ. Харин удаах байранд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ромын хамба ламтан Францис болон Германы Канцлер Ангила Маркель багтсан байна.

.

Энэхүү жагсаалтыг гаргахын тулд тус сэтгүүлийн “www.forbes.com” сайт хагас жилийн турш “Дэлхийн нөлөө бүхий таван эрхэм хэн бэ” хэмээх санал асуулга явуулсан гэнэ. Тус сэтгүүлийн эрхлэгч Дэниэль Фрэнклин “Дэлхийн нөлөө бүхий таван эрхэм хэн бэ хэмээх санал асуулгад дэлхийн 37 орны 102 сая хүн оролцож саналаа өгсөн. Энэхүү санал асуулгад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үнэмлэхүй ялалт байгуулж, 42 сая хүний санал авсан. Тэрбээр өнгөрсөн 2011 онд энэхүү жагсаалтад багтаж байгаагүй. Харин 2012, 2013 онуудад дөрөв, тавдугаар байранд жагссан удаатай. Түүний нэр хүнд урлагийн одуудаас ч өндөр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Обама өнгөрсөн жилийнхээсээ нэг байраар ухарч хоёрдугаар байрт жагссан. Энэ удаагийн жагсаалтад анх удаагаа азийн төлөөлөл буюу БНХАУ-ын дарга Си Зиньпин багтлаа. Тэрбээр 25 сая хүний санал авсан” гэсэн байна.

_

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
обама энд илүү байнаа, хоёрт ороод байхдаа яахав дээ, обама цойлж гарахаар юм хийсэн юм
2014-09-10
зочин:
delhiin udirdagch boljee. aguu hun yum.
2014-09-09
kkkk:
pop lamaas busad ni irj bsn. odoo pop lamiig urih heregtei kkk
2014-09-09
kkkk:
pop lamaas busad ni irj bsn. odoo pop lamiig urih heregtei kkk
2014-09-09
монгол хүн:
манай зарим нөхдүүд орос, хятадыг дагаж гүйгээд байгаагийн цаад үндсэн шалтгаан нь олонхийн ардчилалаас ухарч цөөнхийн засаглалыг тогтоох санаархал шалтгаан байж магадгүй. хятадын дарга ганцаар явбал хурдан явна, олноор явбал хол явна гэсэн үгээрээ хэнд зориулж, ямар үйл явдлыг монолчуудад сануулав. манайхан сүүлийн жилүүдэд хаант төрөө сангалзаж, хутагт хувилгаадыг ээлжлэн тодруулж, өгөөжтэй эсэх нь тодорхойгүй хаад, хувилгаадын ойг өргөн тэмдэглэх болсны цаад шалтгаан юу вэ. нэг намын харьялалтай ч маш олон бүлэг фракцыг нэгтгэж чадсан, монгол хүний ганцаарчлах сэтгэлгээнд өөрчлөлт хийсэн засгийн газраа муучилж эхэлсний зорилго юу вэ. нэг хүний засаглал монголын өнгөрсөн үед сайн сайхан олон зүйлийг авчирсан нь маргашгүй үнэн, одоо болон ирээдүйд олонхийн ардчилал монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болно. сэрэмжлэгтүн монголчууд аа.
2014-09-09
tsogoo:
iim tom gurniig ingej udirdana gedeg uneheer mundag yumaa.ter lam ter dund iluu bizdee
2014-09-09
irgen:
augaa udirdagch yumaa.delhiin shildeg n bolloo .chadamj gaihamshigtai bayr hurgie
2014-09-09
zochin:
augaa orond augaa udirdagch l tordog ym bna ! 2010 .2011 onuudad oros orniig odoogiin ukrain shig bolgoh gej amerik, evropiin holboo 2 uzeed uneheer diilegui dee ! ene putin uneheer oros eh orniihoo toloo zurh setgelee zoriulsan changa hun dee !
2014-09-09