Робин Уильямсын хөргийг урлажээ
2014-09-10

Саяхан амиа алдсан жүжигчин Робин Уильямсын хөрөг зургийг Британийн залуу уран бүтээлч шүдний оо-гоор зурж, хайртай уран бүтээлчээ эргэн дурссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Зураач Кристан жүжигчин Робин Уильямсыг амьд байх хугацаандаа яг л оо шиг сэнгэсэн, анхилуун байсан учир түүний амьд ахуй үеийн хөргийг оо-ны тусламжтай зурахаар болсон гэнэ.

_

Зураач залуу жүжигчний зургийг зурсаныхаа дараа дуучин Майли Сайрус, Лейди Гага, Элтон Жон болон Путиний хөргийг зуржээ.  Кристан “Уильямсын зургийг нэрээ нууцлахыг хүссэн олны танил эрхэм 1500 доллароор худалдан авсан” гэж ярьсан байна. Мөн Майли Сайрус өөрийнхөө хөрөг зургийн худалдан авах хүсэлтэй илэрхийлсэн ч зурагчин залуу татгалзсан хариу өгчээ. Тэрбээр “Би Уильямсыг хүндэлдэг, хайрладаг байсан учир хөрөг зургийг нь зарсан. Харин бусад зургуудаа хэнд ч зарахгүй” гэж хэлжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин