Хэлмэгдэгсдэд зориулан хөшөө босгожээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг орон нутагт өргөн тэмдэглэж байна. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсны дотор Өвөрхангай аймгийн төвд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан хөшөөний нээлт болжээ. Нээлтийн арга хэмжээнд тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн албаны бусад хүмүүс, хэлмэгдэгсдийн ах дүү, төрөл төрөгсөд оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ