Ховдын залуус Хөгжлийн төвтэй болжээ
2014-09-11

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны зүгээс залуучуудын хөгжлийн чиглэлээр Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн 15 хөгжлийн төвийг байгуулахаар болжээ. Үүний нэг болох  Ховд аймгийн Залуучуудын хөгжлийн төв нээгдлээ. Монгол Улсын нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны 947.8 мянган залуус эзэлж байгаа бол Ховд аймгийн нийт хүн амын 31.6 хувийг залуучууд эзэлдэг аж.

ө

Тус аймагт залуучууд хөгжлийн төв байгуулагдсанаар төрөөс залуучуудын хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, орчин үеийн мэдээ, мэдээллийн цаг тухайд нь авах, хөгжлийн бүхий л үйлчилгээг хүртэх, хэрэгцээтэй сургалтад хамрагдах, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж орон нутгийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зэрэг боломжоор хангагдах юм байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин