Си Зиньпин: Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулах боломжтой
2014-09-12

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт дээр БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ,

а

 “Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулж, бие биеийн сонирхсон хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон нь маш их чухал ач холбогдолтой юм. Уулзалтаас нааштай үр дүн гарна гэдэгт найдаж байна. Баярлалаа.

а

Би гурван улсын уулзалтын талаар Хятадын талын саналыг хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагын дагуу гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаас Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхэд өндөр, чухал ач холбогдолтой гэдгийг илэрхийлж байна.

а

Миний Монголд хийсэн айлчлалын үеэр ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Хятад, Монгол, Орос гурван улсын стратегийн харилцааг хөгжүүлэх нь ач холбогдолтой гэж тохиролцсон. Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт бол улс төрийн хувьд гурван талын харилцан итгэлийг улам нягт болгоно. Эдийн засгийн хувьд гурван тал өөр өөрийн давуу талыг ашиглаж харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталсан хамтын ажиллагаа явуулж, харилцан нөхөж, хамтдаа хөгжих болно. Үүнээс гадна Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд ашигтай юм. Сайн эхлэл нь амжилтын хагас гэж хэлж болно.

а

Энэ удаагийн уулзалтаар цаашид гурван талын харилцааг хөгжүүлэх сайн суурь үндэс тавигдлаа гэж найдаж байна. Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бодит хэд хэдэн санал дэвшүүлсэн. Жишээлбэл, гурван талын тогтмол уулзалт хийх санал дэвшүүллээ. Хятадын талд ч өөрийн санал байдаг. Энэхүү саналыг гурван тал ярилцаж болно. Орос, Монгол, Хятад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг гурван улсад тогтмол ээлжлэн хийх, эсвэл шаардлагын дагуу олон улсын арга хэмжээний үеэр зохион байгуулж болно. Жишээ нь, ШХАБ-ын арга хэмжээний үеэр байж болно.

а

Би бас өөр нэг санал хэлье. Гурвуулаа өөр өөрийн холбогдох байгууллагад журам гаргаж, гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар  ярилцах сэдэв, үр дүнгийн талаар нухацтай судалж, гурван талын Гадаад харилцааны дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, гурван улсын хамтын ажиллагааг цогцоор явуулах санал гаргаж байна.

а

Монголын тал АПЕК-т элсэх саналтай байна. Энэхүү саналыг бид нар дэмжиж байна. Мөн холбогдох бусад талуудтай хамт хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байна. Хятад, Орос, Монгол гурван талын хамтын ажиллагааны бодит үйл ажиллагааны эхний шат бүрдэж байна.

а

Өнгөрсөн жил Хятадын тал Торгоны замын эдийн засгийн бүс гэсэн санаачилга гаргасан. Үүнд Орос, Монгол хоёр тал нааштай хандсан. Би ноён Ерөнхийлөгч В.В.Путинтай тохиролцсон. Хятадын торгон замын эдийн засгийн бүс болон Орос, Европ, Азийн төмөр замтай үүнийг холбогдуулахаар тохироцсон. Би ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тохиролцлоо. Торгон замын эдийн засгийн бүс болон Монголын талаас санаачилсан Талын зам саналтай уялдуулах болно.

а

Гурван улсын хөгжлийн стратеги харилцан нийцэж байна. Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулж, 1+1+1 гурваас гарна гэсэн зорилтыг биелүүлэх боломжтой байна. Гурван улсын хоорондын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх нь маш чухал. Мөн энэ бол бидний өмнө тулгамдсан асуудал байдаг.

а

Гурван улсын хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлж, гурван улсыг холбох төмөр замын гол шугамыг шинэчлэх, мөн гурван улсыг холбох төмөр замын шинэ шугам байгуулах талаар ярилцаж болно. Гурван тал мөн гурван талын хил дамнах авто замын бүтээн байгуулалтыг урагшлуулж болно. Мөн тээврийн хялбарчлалыг урагшлуулж болно. Монгол Улс бол далайд гарцгүй орон. Монголоор дамжуулах ачааны хэмжээг нэмэгдүүлэх, транзитын тарифыг багасгах санал дэвшүүлснийг Хятадын тал ойлгож байна. Бид нар Монгол, Оросын талтай хамтарч, гурван талын транзит тээврийн яриа, хэлэлцээг урагшлуулах, гурван талын транзит тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад, Орос нэгэнт 750 МгВ 500 киловольт цахилгаан дамжуулах сүлжээ байгуулсан. Мөн хил дамнасан цахилгаан сүлжээ, цахим сүлжээний бүтээн байгуулалтын талаар судалж байна. Цаашдаа гурван талын цахилгаан станц байгуулах асуудлыг ярилцаж болно. Мөн Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгох талаар ярилцахад бэлэн байна.

а

Хятадын тал Монгол, Оросын талтай хамтран аялал жуулчлал, мэдээлэл, гамшигтай тэмцэх салбарын хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна. Гурван тал ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа явуулахыг нааштай судалж байна. Өөр өөрийн хөгжлийг ШХАБ-ын хөгжилтэй уялдуулж хамтдаа хөгжиж болно.

а

Монголын тал өнгөрсөн онд Бишкект болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр, мөн Узбекстанд болсон Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хэд хэдэн санал дэвшүүлснийг бид нар чухалчлан үздэг. ШХАБ болон Монгол Улстай хамт худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, техникийн салбарын хамтын ажиллагаа явуулахыг бид дэмжиж байна. Олон жилийн дараа ШХАБ-ын гишүүн орнуудыг нэмэгдүүлэх хуулийн бэлтгэл үйл ажиллагаа дуусах гэж байна Монгол бол тус байгууллагын анхны ажиглагч орон. Аль болох жинхэнэ гишүүн болох нь тус байгууллагын хувьд ашигтай. Мөн Монголын аюулгүй байдал болон хөгжлийн ашигт нийцнэ. Монголын найрсаг хөрш, стратегийн түншийн хувьд Монгол Улс ШХАБ-т элсэхэд нааштай хандаж байна. Монголын тал үүнийг нухацтай судлахыг хүсч байна.

а

Бид НҮБ-ын дэглэм, зарчмыг хамтдаа хамгаалж, олон улсын харилцааны үндсэн зарчмыг хамгаалж, НҮБ-аар гол үүрэг гүйцэтгүүлж байгаа олон улсын дэг журам болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны тогтолцоог хамтдаа хамгаалах ёстой. Мөн бусад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцох үйл ажиллагааг эсэргүүцэх ёстой. Бид харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах аюулгүй байдлын шинэ үзэл санааг баримтлах ёстой. Бид нар энх тайван, яриа хэлэлцээ, улс төрийн шугамаар олон улсын маргаан болон халуун асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно.Украины хямралыг улс төрийн аргаар шийдэхийн тулд В.В.Путин Ерөнхийлөгчийн гаргасан хүчин чармайлтыг дэмжинэ.

а

Ирэх жил Дэлхийн II дайн дууссаны 70 жил, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойгоор би болон ноён В.В.Путин харилцан тохиролцсоноор хэд хэдэн тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулна. Ирэх жил би Москвад очиж, Ерөнхийлөгч В.В.Путин Хятадад ирж тэмдэглэлт арга хэмжээнд оролцох болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад улсын удирдагч нар Хятад, Орос хоёр талаас зохион байгуулах тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцоход таатай байна. Бид цаашид Монголын тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Монгол Улс АПЕК-т элсэхийг дэмжинэ.

а

Монголын талаас санаачилж буй Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж байна. Монголын тал зохистой хэлбэрээр Зүүн хойд Азийн механизмд оролцохыг дэмжинэ. Энэ хэлэлцээ маш их ач холбогдолтой юм. Баярлалаа” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yana da sh kh a b-d elsuulj baruunaas holduulah ni ene 2hursh. ingeed ardchilal bidnii bii bolgoson buhen budaa
2014-09-12
oojo:
sh kh a b-d zaawal elsuulekh geed bna da.ajiglagch ni manaidaa bolnoo geel guriigeed bgaarai,ebe erunkhiilugch uu
2014-09-12