Билл Гейтс 50 саяыг хандивлав
2014-09-12

Баруун Африкт дэгдсэн Эбола вирустай тэмцэхэд “Билл ба Мелинда Гейтс” сангаас 50 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. ДЭМБ-ын дарга Маргарет Чан хэлэхдээ “Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс Их Британи, АНУ-ын Засгийн газар болон Европийн холбооноос ч илүү мөнгөн тусламж үзүүллээ. Таны хандивласан энэхүү мөнгө олон хүнд амьдрал бэлэглэх болно” гэжээ.

1

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нарын үүсгэн байгуулсан тус сан анх удаагаа ийм их хэмжээний мөнгийн гаргаж байгаа аж. Энэхүү хандивын 50 хувийг Эбола хурдацтай тархаж буй Либери улсад хандивлахаар болжээ. Харин үлдсэн мөнгийг тариа болон шинээр бэлдмэл гаргаж авахад зориулах гэнэ. Мөн Билл Гейтсийн сан 2300 хүний аминд хүрсэн эбола вирусын эсрэг вакцин гаргах ажиллагаанд хамтарна гэдгээ мэдэгджээ. Эбола вирусээр амиа алдагсдын бараг тал хувь нь Либери улсын иргэд бөгөөд тус улсад байдал хамгийн хүнд байгаа хэмээн ДЭМБ-аас онцолжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
муу шимэгч билл гэйтс .өөрөө вирүүс тараачаад дараа нь вирүсний програм зараж амьдардаг хоцрогдсон шулаач .амерк шудрага өрсөлдөөн гэж энэ үү?
2014-09-12
gaihaltai:
gaihamshigtai hun yum
2014-09-12