Халаалтыг өнөөдрөөс өгнө
2014-9-15

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн зуны урсгал засварын ажил дуусч, нийслэлийн айл өрх, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах ажил өнөөдрөөс эхэллээ. Маргааш орой гэхэд дулаанаар хангах ажил бүрэн дуусна гэдгийг албаныхан хэлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Энхтайваны гүүрнээс Улсын драмын эрдмийн театр хүртэлх шугамын ажил бүрэн дуусаагүй байгаа тул тухайн шугамаас бусад шугамд халаалт өгөхөд бэлэн байгаан байна. Харин аж ахуйн нэгжийн дулааныг төлөвлөгөө ёсоор 10 дугаар сарын 01 гэхэд өгнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин