Нисгэгчид ажил хаялт зарлав
2014-09-15

Францын “Air France” компанийн нисэгчид ажил хаялт зарласан тухай “www.france24.com” мэдээллээ.  Нисгэгчид өчигдөр 17.00 цагийн үед ажил хаялтаа албан ёсоор эхлүүлсэн байна. Тус улсад 1998 оноос хойш анх удаагаа нисгэгчид ажил хаялт зарлажээ.

“Air France” компанийн удирдах зөвлөлийн хэлж буйгаар “Францын нисэх буудлуудын нийт рейсийн 48.22 хувийг манай компани гүйцэтгэдэг. Гэнэтийн ажил хаялтын улмаас 1.5 сая ам.долларын хохирол амслаа” гэжээ. Ажил хаялтад тус компанийн 3700 гаруй нисгэгч оролцож, тус компанийн байрны өмнө суулт зарласан гэнэ.

Гэрчүүдийн мэдээлснээр “Нийт нислэгийн 85 хувь нь цуцлагдсан. Мөн “Air France” компанийн зүгээс  энэ долоо хоногт аялахаар төлөвлөсөн 70 мянга орчим зорчигч руу мессеж илгээж, уучлалт гуйсан” гэжээ. Нисгэгчид ажил хаях болсон шалтгаан нь цалин хугацаандаа буудаггүйгээс гадна өнгөрсөн зул сарын баяраар олгох ёстой урамшуулал болон нэмэлт цалинг нь өгөөгүй гэв.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин