Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган болно
2014-09-17

Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп” ХХК-тай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ-ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ - 2014” үзэсгэлэнг энэ сарын 26-28-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү  үзэсгэлэнгийн үеэр Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган” болох аж.

б

Үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол Улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, техник, тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэлт, тусламж үйлчилгээг брэнджүүлэх, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, өөрсдийн нэвтрүүлж буй шинэ техник, технологи, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, харилцагчийг татах нөхцөл бололцоог бүрдэх юм.

ө

Тус чуулганаар эмнэлгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээ, хяналт тохиргоо, эрүүл мэндийн мэдээллийн технологи, тухайн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн төлөв байдал, хөтөлбөрийн шинэчлэлтийн эрэлт хэрэгцээ, сургууль ба ажил олгогч нарын хамтын ажиллагаа, түүнийг тойрсон асуудлууд, хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэнэ.

а  
Shuud.mn
Сонин хачин
үйлчлүүлэгч:
эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер техникийн ажилтнуудад баяр хүргье, амжилт хүсье, та нар эмнэлгийн гол түшиг тулгуур шүү
2014-09-20