220 сая төгрөгөөр их засвар хийжээ
2014-09-17

Улсын төсвийн 223.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Буянт сумын эрүүл мэндийн төвд их засвар хийжээ. Их засварын ажлыг Ховд аймгийн Жаргалант сумын “Авга ач нар” барилгын компани хийу, гүйцэтгэсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын дээвэр, халаалтын зуух, цэвэр бохир болон халаалтын шугам, бүх хаалга, цонх, цахилгааны монтажийг бүрэн шинэчилсэн. Харин Эрүүл мэндийн төв дотоод нөөц бололцоогоо ашиглан ор, шүүгээ, матрас, зөөлөн эдлэлийг шинэчилжээ. Мөн орон нутгийг хөгжүүлэх сангаас эмнэлгийн гал тогоонд буузны жигнүүр, хоолны цахилгаан тогоо, плитка, 5 литрийн ус буцалгагч зэрэг гал тогооны хэрэгслээр хангасан байна.

Shuud.mn
Сонин хачин
mnbvsa:
sain id gedes chini ovdonoo
2014-09-17
55555:
arai heternee
2014-09-17
zocin:
naad yne czini boditoi umuu,barag szine bair barih mungu biczyy
2014-09-17