Нийтийн тээврийг Беларусь улстай хамтран шинэчилнэ
2014-09-19

Бүгд Найрамдах Беларусь Улс өөрийн элчин сайдын яамаа Монгол Улсад нээсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлтийн асуудлаар санал солилцсон юм.

ө Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Манайд мөрдөгддөг журмаар автобус үйлдвэрлэгч компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаж, тодорхой хугацаанд туршилт явуулж амжилттай хэрэгжсэн тохиолодолд зах зээлд нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн хүрэлцээг бүрэн хангахын тулд нийт 2500 том жижиг оврын автобустай байх шаардлагатай. Гэвч одоо 800 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Шаардлагатай байгаа автобусуудыг баталгаатай, чанартай, орчин үеийн үйлчилгээнд нийцсэн байхаар сонгож, нийлүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслээр томоохон байр суурийг эзэлдэг танай улстай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Харин ноён С.В.Чепурной “Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Цаашид ч бид энэ харилцаагаа улам сайжруулахыг хүсч байгаа. Манай улс нь 12  оронд угсралтын үйлдвэрүүдтэй бөгөөд таны хүсэлтээр нийтийн тээврийн автобусуудыг нийлүүлэх ажилд хамтран ажиллахад бэлэн байна. Ингэхдээ  лизингээр, зах зээлийн үнээс хямдаар нийлүүлэх боломжтой” гэсэн юм.

ө

Цаашид нийтийн тээврээс гадна бусад салбарт ч хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
esuul buur orig geed baigaa um bol swedees av. endehiin busuud ni uneheer tohilog, haalagnuud ni bugd hunee avahdaa dooshildog, ynziin dulaahan tohilog, dundaaraa , huuhediin tereg, hugjliin berhi*eletei humuusee oruulj suulgadag, uyn solongos, bi solongost ochison swediin busiig yagaad ch guitsehguyi um baina lee, neeh olon hymdhan um avch baisanaas , tsuuhun thuuhunuur jil jildee avaad 5n jiliin daraa chanartai busaar hangah heregtei, swed chin bas uvul ni huiten shdee.
2014-09-20
zochin:
zugeer hayandaa baigaa solongosoos sudlaad hii. xaa baisan belorus
2014-09-19
zochin:
orosiin hotsrodson tehnik manaid herrggui
2014-09-19