"Сайра"-наас шимэгч хорхой илэрчээ
2014-09-19

“Норжин” худалдааны төвөөс авсан лаазтай загаснаас улаан өт гарлаа гэх иргэний гомдлын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж, лабораторийн шинжилгээ хийжээ. Гэтэл "Монгол саплай чэйн" ХХК-ийн ОХУ-ын "Титан" ХХК-аас импортоор оруулж ирсэн "Сайра" нөөшилсөн загаснаас шимэгчилэн амьдардаг шимэгч хорхой илэрчээ. Тиймээс "Сонгинохангай" ХХК-д улсын байцаагчийн акт хүргүүлж, "Сайра" загасны худалдаалалтыг хориглож, 26595 ширхэг сайра загасыг худалдааны сүлжээнээс татан авахуулжээ. Татан авсан бүтээгдэхүүнээс давтан түүвэрчилэн дээж авч, МХЕГ-ын хүнсний үндэсний лавлагаа лаборатори, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн тев лабораториудад нийт 110 дээж шинжлүүлсэний 20 ширхэг бүтээгдэхүүнд буюу 18.1 хувиас нь шимэгч хорхой илэрсэн байна.

ө

Тиймээс МХЕГ-аас экспортлогч ОХУ-ын Улаан Үд хотын Титан ХХК-д энэ талаар мэдээлж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр нөөшилсөн загасыг экспортлогч үйлдвэрлэгч рүү буцаахаар болж, 26220 ширхэг бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр гаргажээ.

б

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
mongoliin irgen:
hen bilee neg hyn helsen baidagdaa.mani orond ireh gej uchnuun zam tyylj orj irdeg gej .uursdiinhuu saihan byteegdehyyniig avaad idej bai ldaa.yadaj organick shyy dee.hyatad byr ideh iumgyi bolood baigaa bys yy.oros buun hyviin hevshliin shalgaltgyi baraa.uursduu tv-geeree ter zagasnii tyrs/ylaan, har/ laaztai iumnyyd ni aim shig baisan shyy.
2014-09-20
заваан новшнууд:
нээх балиар шт энэ монголчууд.дандаа ашгийн төлөө хүний эрүүл мэндээр наадаж байхын
2014-09-19
zochin:
oruulahdaa l uzej harah estoi biz dee.irgediin eruul mendeer toglodogoo bolimoor ym mheg hiliin hynaltiihan.
2014-09-19
zochin:
arai denduu baina ene nuhuriig eruugiin haruitslaga, bas ih hemjeenii torguuli tavih
2014-09-19
зочин:
хулхи газар байна даа. энэ компани өөр ямар ямар бараа оруулж ирдэг юм бол доо. тэдгээрийг бас шалгаж үзвэл зүгээр л юм. хортой бодис хэрэглэдэг хүнсний үйлдвэрүүдийн нэрийг зарлах юу болсон вэ мхег -аа
2014-09-19
12345:
энэ монголсаплайчейнийхэн угаасаа хугацаа нь дуусах дөхсөн, дууссан бүтээгдхүүн хямдхан оруулж ирж зардаг шүү дээ.миний захын босс нь замын үүдийн хилийн мэрэгжлийн хяналтын албаны дарга хийдэг баясгалан гэж нөхөр бий.энэ нөхрийн л хийдэг ажил даа.хамгийн хямд гээд л зараад байдаг яг үнэндээ дандаа ийм но-той бүтээгдэхүүн зардаг газар даа.
2014-09-19
oojo:
hezee amjuulaad hil gargachiv aa?
2014-09-19