Сагсчид эхний хожлоо авлаа
2014-09-20

Манай сагсчид Азийн наадмын эхний тоглолтоо ХонгКонгийн багтай хийв. Тэд 86:77 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч, эхний ялалтаа байгууллаа. Энэ тоглолтод Т.Санчир 31 оноо, 13 самбар, Б.Билгүүн 27 оноо, 7 самбар, О.Ууганбаяр 12 оноо, 5 самбар, О.Сэргэлэн 7 оноо, 5 самбар авсан байна.

х

Тэмцээнд эрэгтэй 20 баг өрсөлдөж байгаагаас манай улсын шигшээ баг ХонгКонг, Мальдив, Кувейт улсын багууд урьдчилсан шатны "А" хэсэгт багтсан байна. Манай сагсчид маргааш Мальдив улсын багтай тоглоно.

х

Тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

х

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
чулуун:
амжилт гаргаад шагналт байр эзлээд ирэхийг хүсэн ерөөе
2014-09-21
ovoodoo:
bolj dee alt gene yy arail barahgyi baih.gehdee sain toglood ireeree
2014-09-20
jjjj:
амжилт хүсье алт аваад ирээрэй
2014-09-20