Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг Хиамны цехийн урд засмал зам дээр чиргүүлтэй автомашин шатаж байна гэсэн дуудлага өнгөрөгч амралтын өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
ө
Цагдаагийн албан хаагчид очиж хэргийн газрын үзлэг хийхэд Говь-Алтай аймгийн Тонхил сум руу шатахуун тээвэрлэж явсан Hyundai Track маркийн автомашин шатсан. Машинд 33 мянган литр бензин ачиж явсан нь тогтоогдсон байна. Автомашиныг иргэн Б жолоодож явсан ба ослын улмаас хүний амь нас хохироогүй аж. Дугуй нь хагарсныг мэдэлгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гарсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
х
Уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн Төв аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа явагдаж буй юм байна.
а
Б.Буд
Уншиж байна |