“Найрсаг Улаанбаатар" хөтөлбөр батлагдлаа
2014-09-23

Аялал жуулчлал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг олон салбарынхны хувьд хүлээлт үүсгээд байсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагджээ. Зөвхөн нийслэлийн биш Монгол улсын аялал жуулчлалын хөгжилд онцгой чухал нөлөөтэй, нарийн судалгаанд суурилсан, зүй тогтол, гадаад дотоод хүчин зүйлийг тооцож чадсан хэмээн салбарын зөвлөгөөнөөр үнэлэгдэж байсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жил бүрийн нийслэлийн төсвийн 5 хувийг зарцуулах аж. Хөтөлбөрийг танилцуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл “Нийслэлчүүдээ ажлын байртай, ашиг орлоготой болгох гол арга зам нь аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм. Иргэддээ эдийн засгийн боломж олгохын тулд бид найрсаг Улаанбаатарыг цогцлоох болно.” гэж онцолсон бол нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга “Боломж, өрсөлдөөнөөр дүүрэн жуулчлалын зах зээлд өөрийн нөхцөл байдал, бололцоог бодитой дүгнэж, түүнд тохирсон менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлж чадсан улс, хот, бизнес эрхлэгчид л амжилт гаргаж байна. Дараагийн жаранд бид одоогийнхоос илүү хурдтай, шинэлэг менежменттэй бүс нутгийн тоглогч байхыг хичээнэ.” гэсэн юм. Дашрамд дурьдахад энэ онд Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
kasino:
kasino baricihaac. tegeedl solongosyn hay dad, upon. orsuud mongols cabanadaa
2014-09-23
hahaha:
hural ,zobolgoon helelsuulegeee boli za...kazino baiguulbal bitgii it gesen c juulcud mongoo bariad irene cyy deeee
2014-09-23
tiim cry:
medeej cvv dee...mongoo uzeh gazargui ulsad hen irehgui be......kazino mas chula ed nar oilgohgui deee
2014-09-23
kazino:
kazinogui ulsad nairsag guigaad. c juulcud irdeggui um zaa..........
2014-09-23