Улсын төсөвт 989.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
2014-09-25

Уул уурхайн салбараас энэ оны эхний найман сард улсын төсөвт нийт 989.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин сайдын багцын орлого нь 186.3 тэрбум төгрөг болжээ. Уул уурхайн сайдын багцын орлогод Ашигт малтмалын газар нийт 27 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 24.5 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.3 тэрбум төгрөг, бусад орлого 1.2 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Харин Газрын тосны газар нийт 159.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлснээс 158 тэрбум төгрөг  нь газрын тосны орлого, 1.3 тэрбум төгрөг нь бусад орлого аж.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин