Уул уурхайн экспорт өсчээ
2014-09-25

Уул уурхайн салбарын өнгөрсөн сарын статистик мэдээлэл гарчээ. Уг мэдээлэлд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 655.4 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 13.4 сая тонн, алтны олборлолт 5.9 тонн, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 260.8 мянган тонн болсныг дурджээ.  Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 4.8 сая тонн, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 65.1 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 4.7 сая баррель байна. Харин Монголбанкинд 7.011.4 кг алт тушаасан байна. Энэхүү тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 42 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 24.8 хувь, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 66.6 хувь, газрын тосны үйлдвэрлэл 55.5 хувиар өсчээ.

ө

Энэ хугацаанд 12.2 сая тонн нүүрс, зэсийн баяжмал 844.3 мянган тонн, молибдений баяжмал 2.2 мянган тонн, жонш 207.1 мянган тонн, төмрийн хүдэр 3.8 сая тонн, цайр 68.7 мянган тонн, газрын тос 4.4 сая баррелийг экспортолжээ. Үүнийг өнгөрсөн оны наймдугаар сарын экспортын дүнтэй харьцуулахад  нүүрсний экспорт 27.6 хувь, газрын тос 45.5 хувь, зэсийн баяжмал хоёр дахин өссөн үзүүлэлт гарсан байна.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин