Путинээс тусламж хүсэв
2014-09-26

ДЭМБ-ын дарга Маргарет Чанг “ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусын улмаас 2000 гаруй хүн амиа алдаж, 3900 хүн халдвар авсан” гэжээ. Мөн Либери улсаас гадна Сьерро-Леон улсыг эбола түгшээж, заналхийлж байна гэв. Тус улсад эболагаар 402 хүн амиа алдаж 588 хүн халдвар авчээ. Ерөнхийлөгч Ернест Бай Корома эбола вирусийг зогсоохын тулд ОХУ-ын Ерөнхийлөгчөөс тусламж хүссэн тухай “www.statehouse.gov.sl” мэдээлэв. Тэрбээр “Ерөнхийлөгч В.Путин Сьерро-Леон улсад тусламж үзүүлээч. Та бүхний тусламжаар манай улс эрүүлжихийг хүсч байна. Путин таны хүнлэг, тусч чанар олон мянган хүмүүст аврал авчраг” гэж хэлжээ.

7

Маргарет Чанг “Сьерро-Леон улсад эболагаар гурван хоногийн дотор 15 хүн амиа алдсан. Мөн халдвартын голомтод ажиллаж буй “Улаан загалмай” нийгэмлэгийн хоёр төлөөлөгч халдвар авсан нь тогтоогдсон. Өнгөрсөн сараас эхэлж тус улсын гэмт бүлэглэлүүд халдвар авсан иргэдийн хувцас, ор хөнжлийн давууг нь дээрэмдэж, тоносон билээ. Мөн халдвартай хүмүүсийн цусыг өндөр үнээр авдаг бүлэг этгээдийг баривчилсан. Тэд хэдэнд хүнд цусаар халдвар тараасан нь нууц хэвээр. Эбола Сьерро-Леонд заналхийлж байна” хэмээн ярьжээ.

7

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин