Босго давах боловсрол
2014-09-26

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт хэд хэдэн онцлогтой болсон. Шалгуулагч бүр эх хэлний шалгалт өгөв. Мөн их, дээд сургуульд элсэн суралцахын тулд доод тал нь 400 оноо авсан байх босгыг даван гарах хэрэгтэй болсон. Өгсөн шалгалт бүртээ энэхүү үндэсний хэмжээний босго оноог хангана. Үүнээс бага оноо авсан хүнийг улсын, хувийн аль ч их дээд сургуульд элсүүлэхгүй. Элссэн нь тогтоогдвол диплом олгохгүй. Гэхдээ сургууль бүр өөр өөрийн босгыг тогтоосон байдаг. Тэр нь 400-гаас өндөр байж болох ч намхан байж хэрхэвч болохгүй гэсэн үг.

g

Магадгүй, энэ босго ерөнхий боловсролын сургууль төгсөөд, оюутан болохоор шалгуулж байгаа хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд нь ч чамлалттай, намхан юм шиг санагдаж мэдэх юм. Дунд сургуулиар хүн ямар түвшний боловсрол мэдлэг эзэмшиж гарах ёстой вэ, тэр хэмжээгээр нь босго тогтоож, дээд боловсрол эзэмшигчдийн чанарыг сайжруулах ёстой юм биш үү гэж эргэлзэж болох юм. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж буйгаар дунд сургуулиар эзэмшсэн боловсролын чанарын түвшин, элсэлтийн ерөнхий шалгалтын босго хоёр өөр өөр ойлголт төдийгүй хэмжиж тогтоох, тооцож бодох арга зарчим нь ч өөр өөр юм.

 g

“Тооны өсөлтийн” уршиг

g

“Өөдлөх айл үүднээсээ...” гэх үг буй. Дээд боловсролын салбарын хувьд энэ босгоноос “үүд хаалга” нь эхэлнэ. Шалгалтын 400 оноо ерөнхий мэдлэгийн наад захын шаардлага болж их дээд сургуульд элсэн суралцагчдад тавигдахаас гадна хүсэлтэй, хөрөнгөтэй л бол “ногоон толгойтой” байсан ч оюутан болж, заримдаа бүр диплом худалдаад авчихдаг өнөөдрийн гажуудлыг засварлах эхлэл, үүтгэл нь болно гэж БШУЯ-ны Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэллээ. Өөрөөр хэлбэл, дээд боловсролын тогтолцоог шинэчлэхийн тулд “үүднээс” нь буюу элсэлтээс нь эхлэж байгаа нь энэ юм.

g

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 100 их, дээд сургууль байна. Эдгээр сургуулиудад өнгөрсөн хичээлийн жилд нийт 175591 оюутан 800 гаруй мэргэжлийн чиглэлээр суралцжээ. Хувь, хувьсгалын их, дээд сургуулиудын тоо 140 хүрч байсан үе бий. Боловсрол судлаачид 1990-ээд оны дунд үеэс өнөөдрийг хүртэл Монголын дээд боловсролын салбар “тооны өсөлтийн үе”-дээ явж буй гэж тооцдог байна. Энэ олон сургууль бүх зардал, санхүүжилтээ оюутнуудаас авдаг сургалтын төлбөрөөр шийдэж ирсэн гэвэл хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгөний тухай яригдаж байгааг төсөөлж болохоор. Зөвхөн улсын сургуулиуд л нийт санхүүжилтийнхээ 5.7-11.9 хувийг төсвөөс авдаг. Бусдыг нь суралцагчдаас. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөр бол Монголын их, дээд сургуулиудын цорын ганц санхүүгийн эх үүсвэр юм. Ийм тохиолдолд аль болох олон суралцагчдыг ямар ч оноо, үнэлгээтэй байсан хамаагүй элсүүлэн авч, төлбөрийг нь хураах сонирхол сургуулиудад бий болох нь гарцаагүй.

g

Үл нөхөгдөх хохирол

j

Олон элсэгч авч, санхүүжилтээ нэмэгдүүлэх сонирхлын үүднээс сургуулиуд мэргэжлийн чиглэл, хөтөлбөрөө өөрчлөн нарийвчилж, нэг мэргэжлийг хэд хэд ангилан хувааж, давхардлыг ихэсгэн, улмаар сургалтын агуулга, стандарт алдагдан, зарим тохиолдолд дэлхийн хаана ч байхгүй мэргэжлийн чиглэл гарч ирэхэд хүрсэн нь нууц биш. Олон улсын их, дээд сургуулиудад нэг багшид дунджаар 12-15 оюутан ноогддог бол манай улсад энэ ноогдол 19.5 байгаа аж. Төлбөрт нь болж элсүүлсэн оюутнууддаа багш нар маань хүрэлцээ муутай байна гэсэн үг. Сургалтын чанарт ч энэ байдал эерэгээр нөлөөлөхгүй нь мэдээж. Судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд 20 гаруй мянган дээд боловсролтон ажилгүйчүүдийн эгнээнд жагсаж яваа нь хүн амын тоо, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад уялдаагүйгээр мэргэжилтэн бэлтгэсний үр урхаг гэж хэлж болох юм.

g

Дээд боловсролын тогтолцоо, агуулга стандарт, хөтөлбөр чиглэл гэх мэт эдгээр албан үгсийн цаана хувь хүний бүх насны амьдрал, хувь заяаны тухай яригдаж байдаг. Орлого санхүүжилт олох гэсэн сургуулийн явцуу эрх ашгаас болоод гадаадад битгий хэл дотооддоо ч ажил олж, эрхэлж чадахааргүй болон үлдэж байгаа хүмүүсийн алдсан цаг хугацаа, үрсэн хөрөнгө мөнгө, өнгөрүүлсэн боломж бололцоог хэн ч, юугаар ч нөхөж чадахгүй. Тийм ч учраас БШУЯ-наас их, дээд сургуулиудад баримтлах бакалаврын мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн баталж, энэ хичээлийн жилээс мөрдөхөөр шийдвэрлэсний цаад утга нь эх орныхоо төдийгүй дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн чиглэл, хөтөлбөрөөр боловсон хүчнээ бэлтгэж, эзэмшсэн мэргэжлээрээ төгсөгчид хаана ч ажиллах боломжтой болгоход чиглэсэн гэж хэлж болно.

g

“Дэлхийн хаана ч” гэсний учир нь шинэчилсэн бакалаврын хөтөлбөр, индексийг ЮНЕСКО-оос ноднин батласан “Боловсролын олон улсын стандарт, ангилал (ISCED)-ын дагуу гаргасан явдал юм.

g

Суурь хөтөлбөр тийш

g

БШУЯ дээрх шийдвэрээрээ эхэнд дурдсан 800 гаруй мэргэжлийн чиглэлийг 175 болгож цөөлсөн. Зүгээр л их, дээд сургуульд ордог хичээл, бэлтгэдэг мэргэжлийн нэршил, ангиллыг өөрчлөх нь энэ салбарын шинэчлэлд ямар хамаатай юм гэж үл ойшоогчид гарч мэдэх юм. “Хамаатай, хамгийн их хамаатай...” гэж Мандухай хатан хэлдэг байх аа. Бакалаврын түвшний боловсролыг ерөнхий суурь мэргэжилд чиглүүлж, өргөн хүрээтэй болгосноор хөтөлбөр чиглэл уян хатан болж, оюутан цаашид нарийвчлан мэргэших чиглэлээ сонгох болон төгсөж гараад суурь мэргэжлийнхээ хүрээнд олон талын нарийн мэргэшлээр ажил эрхлээд явах боломжтой, хөрвөх чадвартай болох юм.

g

“Дээд боловсролын шинэчлэл” төслийн зөвлөх Р.Бат-Эрдэнийн дурдсан нэгэн жишээг энд давтъя. Иргэн Дорж эрхзүйн дээд боловсрол эзэмшиж дүүргэлээ гэж бодъё. Гэсэн хэдий ч тэр заавал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх албагүй. Эрхзүйн суурь мэдлэг шаардах ямар ч ажлыг эрхлэх чадвартай болохын тулд тэр суралцах хугацаандаа уг боловсролоо яаж ашиглах, үүний тулд цаг хугацаа, хөрөнгө хүчээ зориулах, нийгэмд чухам ямар мэргэжлийн чиглэл хэрэгцээтэй байгаатай уялдуулан эрхзүйд суурилсан өөр ямар ямар мэдлэг, чадварыг сонгон суралцаж болох вэ гэх мэтийг өөрөө сонгож, уян хатан шийдэх боломжтой байх юм.

g

Оюутан, суралцагчдад олгож байгаа энэ боломж, бололцоо мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, ажлын байрны шаардлага, шинж чанар байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд ихээхэн чухал юм. Цаг үе, нөхцөл байдалдаа тохирч, хөрвөж ажиллах чадвартай байх эрмэлзэл хэн бүхэнд бий. Энэ эрмэлзлийг нь хангаж, тэднийг мэргэжлийнхээ хувьд өргөн суурьтай болгоход чиглэсэн дээд боловсролын шинэчлэлийн бодлогыг чухамдаа “нийгмийн захиалгаар” зайлшгүй хийж байгаа ажил гэж хэлж болно.

 g

Шинэчлэх эд ангиуд

g

Бакалаврын сургалтыг хөтөлбөрт суурилсан зохион байгуулалтад шилжүүлснээр оюутнууд багшаа бас өөрөө сонгох боломжтой болно. Багш нар тус тусын мэргэжил, судалгааны чиглэлийг санал болгон, оюутнууд ерөнхий хөтөлбөрийнхөө хүрээнд тэдний санал болгосон хичээлүүдээс сонгоно гэсэн үг. Ингэснээр багш нарын дунд мэргэжлийн өрсөлдөөн бий болж, сургалтын чанар улам дээшилнэ гэж шинэчлэлийн бодлогыг боловсруулсан мэргэжлийн хүмүүс тооцоолжээ.

g

Энэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдаатайгаар кредитийн цогц систем нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээ, судалгааны лабораториудыг байгуулах, боловсролын байгууллагуудыг “сургалт-судалгааны” болгож өргөтгөх зэрэг олон ажил зэрэг зэрэг хийгдэнэ. Сургуулиуд судалгаа, инновацийн ажлыг сургалттай хослон явуулах болсноор санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүд бий болж, зөвхөн оюутнуудын төлбөрөөс санхүүждэг өрөөсгөл байдал засагдах учиртай аж. Ингэснээр орлого бүрдүүлэх зорилгоор оюутан элсүүлдэг биш, үндэсний чадварлаг, оюунлаг боловсон хүчнийг бэлтгэх үүднээс шилдэг, тэргүүний хүүхдүүдийг хайж олж, сурган хөгжүүлдэг “жинхэнэ дээд боловсролын тогтолцоо” сая бүрдэнэ.

g

Бодит ажил

g

Одоо БШУЯ дээд болон мэргэжлийн боловсролын бакалавр, магистрын 42 хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна. Ингэснээр тэдгээр хөтөлбөрүүдээр суралцсан манай үндэсний мэргэжилтнүүд гадаадын аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөх, ажил хөдөлмөр эрхлэх бололцоотой болно. Эдгээрийн 20 нь инженерийн хөтөлбөр байх юм.

g

Энэ ажлын хүрээнд Японы технологийн их сургуулиуд, институтүүдтэй хамтран 1000 инженер бэлтгэх хөтөлбөрийг саяхан эхлүүллээ. Японы Засгийн газрын 75 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2023 он хүртэл нийт 9 жил хэрэгжүүлэх энэ төслөөр механикийн, барилгын болон цахилгааны инженерийн бакалавр, магистр, докторын шатны, мөн зэргийн бус сургалтуудад инженерүүдийг хамруулна. Түүнчлэн эдгээр мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт явуулах үндэсний чадавхийг сайжруулах ажлуудыг ч дэс дараатай хийхээр бэлтгэсэн байна.

g

Д.Энхболдбаатар

х

Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл

Shuud.mn
Сонин хачин
bagsh:
bolovsroliin xureelengiin. zaxiral bologson yu heeded guide mangar bastaanaa xusaachee a rail bna shuu onigoo
2014-09-30
сэтгүүлч:
бшуяамны дээд боловсролын хэлтэст ажлын чадваргүй нэг эмэгтэй бдаг түүнийгээ солих хэрэгтэй шүү сайд аа
2014-09-29
баагий:
анагаахын дээд төгссөн бол шууд эмчийн нь хийлгэе яагаад гэвэл манай ээж аав нар бүгд сургуулиа төгсөөд эмчээр ажиллаад өдий хүртэл сайн ажилласан билээ харин ч эд нар ямар эмч хийх биш гээд маш назгай байна ийм учир хариуцлага тооцож ажиллуулах хэрэгтэй л гэж бодож байна даа гэр бүлийн гишүүдийг төлөөллөж бичлээ
2014-09-28
эмч хүн:
ач анагаах ухааны дээд сургууль төгссөн эмч нар нь ямар ч чадваргүй юм билээ энэ сургуулийг хаая
2014-09-28
shinjleh uhaanii bolovsrol chuhal uu :
biniig surguulia tugshud 35 huuhdees gants 2 ni l zaasan zyuliig sursan busad ni guij bgaad 3 avaad l garsan odoo ch tiim l bga ene zaluuchuud yum surahgui ee
2014-09-27
mongol hun:
бшуя дээд болон мэргэжлийн боловсролын бакалавр, магистрын ene ter deeree chadvarlag bolovson huchin ajilluulaach. dandaa chadal muutai shahaany amitad biah yum
2014-09-26