Манай гурван бөх дэвжээнд гарна
2014-09-27

Азийн спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо үргэлжилж байна. Өнөөдөр наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Dowon Gymnasium” спортын ордонд 13.00 цагт эхэлнэ. Өнөөдөр эрэгтэй 57 кг, 70 кг, эмэгтэй 48 кг, 63 кг-ын жингүүдийн барилдаан болох ба манай гурван бөх дэвжээнд гарна.

а

 Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафтай сугалаа тарчээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт Вьетнамын бөхтэй оноолт таарсан байна.

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзэх Олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Ардчилсан Солонгосын бөх Ранми Кимтэй барилдахаар болжээ. Энэ удаагийн азийн спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд Азийн 22 орны шилдэг бөхчүүд хүч үзнэ.

а

Тамирчиддаа амжилт хүсье.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин