Улаанбаатар
173 иргэн гар утсаа хулгайд алджээ
2014-9-29

Энэ сарын 1-26 өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд гар утсаа хулгайд алдсан гэх 173 гомдол, мэдээлэл цагдаа болон хуулийн байгууллагад бүртгэгджээ. Энэ нь хичээлийн шинэ эхэлж, хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой аж. Оюутан, сурагчид хулгай болон дээрмийн гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэж байгаа учраас орой үдэш харанхуй гудамж, талбайгаар явахгүй байх, танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байхыг нийслэлийн Прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж  байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ бол цагдаагийн байгууллагад мэдэгдсэн хүмүүсийн л тоо. бодит байдал дээр сургууль дээрээ өдөр тутам хүүхдүүд утсаа алдаж байгаа.
2014-09-29