Боксчид медалийн төлөө тулалдана
2014-09-30

“Инчён 2014” Азийн зуны спортын наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр боксын тэмцээн үргэлжлэн явагдах бөгөөд Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхлэх юм. Энэ өдөр Монголын долоон боксчин тулалдана. Тэдний эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин шийдвэрлэх тулаан хийх юм байна. Боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ М.Нандинцэцэг финалын төлөө Казахстаны боксчин Шекербековатай тулалдана.

а

Харин хүрэл медалийн төлөө эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр, 91 кг-д Д.Отгонбаяр, +91 кг-д Б.Энхбаяр нар тулалдана.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин