Робин Уильямсын амьдралаар кино хийнэ
2014-10-01

Холливуудын нэрт жүжигчин Робин Уильямс өнгөрсөн наймдугаар сард 63 насандаа сэтгэл гутралаас болж амиа хорлосон юм. Тэгвэл жүжигчний амьдрал, уран бүтээлээр кино хийхээр болжээ. Робин Уильямсийн амьдралаас сэдэвлэсэн энэхүү уран бүтээлийг жүжигчин Матт Дамон санаачилсан байна. Тэд 1997 онд “Good Will Hunting” кинонд хамт тоглож байжээ. “Намайг битгий мартаарай” кинонд Матт Дамон жүжигчний дүрийг бүтээх гэнэ. Тэрбээр “Би хүүхэд байхдаа Уильямсийг биширдэг байсан. Энэ эрхэмтэй нэг кинонд тоглож, дүр бүтээснээрээ би үргэлж бахархдаг. Таныг Холливууд мартах учиргүй” гэж жиргэжээ.

Энэхүү уран бүтээлийг “Walt Disney” кино компани бүтээхээр болсон байна. “Намайг битгий мартаарай” кино ирэх арванхоёрдугаар сарын 20-нд нээлтээ хийнэ гэж Дамон “TMZ” сайтад ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин