Д.Эрдэнэбат: Засгийн газрын бүтцийн тухай ярих нь зүйтэй
2014-10-01

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн намрын чуулганаар ямар, ямар асуудлууд хэлэлцэх талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

.

-Намрын чуулганы хэлэлцэх асуудлуудын эхэнд төмөр замын царигийн асуудал орсон байсан. Энэ асуудлыг өмнө нь хаалттай хэлэлцэж байсан. Энэ удаад бас хаалттай хэлэлцэх үү. Ардчилсан намын бүлгийн байр суурь хэвээрээ юу?

-Ардчилсан намын бүлэг төмөр замын бодлогын талаар байр сууриа илэрхийлсэн. УИХ-д орчихсон хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Ер нь төмөр замын бодлогоо Монгол Улс маш хурдан шийдэх ёстой. Тиймээс хамгийн эхэнд төмөр замын бодлого орж ирж байгааг би зөв гэж үзэж байна. Энэ бол нэг сайдаас илүү чухал асуудал. Төмөр замын бодлогыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн, хаалттай хуралдаанаараа шийдээд цаашаа явна.

.

-Ерөнхий сайд УИХ-аар Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Бүтцийн өөрчлөлтийн талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгийг Ерөнхий сайд олон нийтэд мэдээлчихсэн байгаа. Мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө мэддэг учраас энэ өөрчлөлтийг оруулж ирнэ. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барьсаны дараа бид намынхаа бүлгээр энэ асуудлыг авч хэлэлцэнэ.

_

-Засгийн газрын бүтцийн дүр зураг эхнээсээ зурагдаад эхэлчихсэн байгаа. Энэ бүтцийг ер нь хэрхэн тодорхойлж байна вэ?

-Ерөнхий сайд УИХ-д өргөн бариагүй байхад бидэнд тодорхой мэдээлэл алга байна. Мэдээж Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг учраас бид ямар байх вэ гэдэг асуулгыг  өгөөгүй. Ер нь бол ойрын хугацаанд энэ долоо хоногоос юм уу, дараагийн долоо хоногоос УИХ-д бүтцийн асуудал зайлшгүй орж ирэх шаардлагатай гэж үзэж байна.

_

-Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт бүтцийн  талаар тодорхой чиглэл өгөх үү?

-Улс төр нь тогтвортой, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын шаардлагад нийцсэн бүтцийг л хүлээж авна гэсэн бодолтой байгаа. Хэрвээ үүнд нийцэх юм бол бүлэг дэмжээд явна, нийцэхгүй бол бүлэг өөрийнхөө байр суурийг илэрхийлээд явна.

_

-Яамдыг буцаад нэгтгэх асуудал яригдаж байгаа. Ингэж нэгтгэх нь хэр оновчтой өөрчлөлт гэж харж байна вэ?

-Ер нь бүтэц өөрчлөнө гэдэг нь орон тоог нэмэх үү, хасах уу гэсэн ойлголт бас биш шүү. Өнөөгийн улс төр, эдийн засгийнхаа суурь өөрчлөлтөд тулгуурласан л бүтэц байх ёстой. Түүнээс биш нэг хүний тухай асуудал биш. Нэг яамыг нэмж, хасах тухай асуудал биш.

_

-Нэг хүний тухай асуудал биш гэснээс Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ асуудал дээр АН-ын бүлэг байр сууриндаа хэвээрээ байгаа юу?

-Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг МАН тавьсан байгаа. Энэ бол төлөвлөгөөнд тусгагдаад явж байна. Бүтцийн тухай асуудал ороод ирэх юм бол бид энэ Засгийн газрын нэг гишүүний тухай биш бүтцийн тухай ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

_

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үр дүн сайн гарахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцно гэдгээ танай бүлэг мэдэгдэж байсан. Монгол ардын намынхан ч бас танай бүлгийг хэлсэн амандаа хүрэх ёстой гэсэн байр суурьтай байна?

-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар улс төрийн намууд янз бүрийн байр суурьтай байгаа. Өнөөдөр бид бүлгийнхээ хурлаар Ерөнхий сайдаас энэ асуудлаар сонсоно. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн дараа амьдрал сайжирна гэсэн үгийг хэн ч хэлээгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ганцхан “ЭЗЭН-100”-ийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт гарах хандлага нь бий болсон уу, энэ хугацаанд ямар, ямар үр бүтээлтэй ажил хийсэн бэ гэдэг нь бидэнд чухал. Үүнийг сонсоод дүгнэлтээ гаргана.

_

-Энэ намрын чуулган улс төр, нийгмийн талаасаа хэрхэн үр өгөөжтэй байх бол?

-Энэ намрын чуулган УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үе шат гэж ойлгож байгаа. Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засгийн эрх зүйн шинэчлэлийн суурь өөрчлөлтүүдийг бүрэн хийж дуусгах хугацааны чуулган болно гэж ойлгож байна. Бидний төсөөлж байгаагаар энэ удаагийн чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол хоёр орны хөршүүдтэй хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу төмөр замын асуудал байгаа. Эдийн засгийн чухал, чухал суурь хуулиуд үлдэж байгаа. Ялангуяа бизнесийн орчныг бүрэн чөлөөлөх, төрийг бизнесийн орчинд хутгалдахаас татгалзах эрхзүйн орчныг бүрэн дуусгах зэрэг асуудлууд шил, шилээ дараад хүлээж байна. Улс төрийнхөө хүрээнд ч гэсэн улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг нэг тийш нь болгох чухал чуулган болно гэж харж байна.

_

-2015 оны  төсвийн тухайд?

-Одоо ингээд төсөв орж ирж байна. 2015 оны төсөв хэдий хүнд байгаа ч гэсэн бид төсөв дээр хамгийн бага зардалтай, гэхдээ цалин мөнгөний асуудлаа нэг тийш нь шийдсэн, замбараагүй хөрөнгө оруулалтын асуудлыг нэг тийш нь болгосон ийм төсөв байгаасай гэж хүсч байна. Ер нь төсвийн эрх мэдлийн хэт төвлөрлийг саармагжуулах ёстой. 2015 оноос эхлээд орон нутагт эрх мэдлийг нь арай илүү түлхүү өгье гэсэн байр суурьтай байна.

_

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ан бол улс орныг удирдах чадваргүй байх нь аргагүй дээ, иймэрхүү эргүү ярьсан хэлсэнээ мэддэггүй нөхдүүд удирдахаар яаж явах юэ, 12 сонгоод улс орны эдийн засгийг унагаалаа, ард түмний амьдрал хэцүүдлээ, ман-ын үед хамаагүй дээр байсан юм байна, 16 онд хурдан болоосой
2014-10-02
zocnin:
ene muihar buduuleg har yumnaas uur namiin bulgiig ahalcnih hun baidaggui yumuu
2014-10-02
offitser:
nam buschuudiin evseliig demjij bn
2014-10-02
sanaa zovooch :
naad altanhugayaa zailuulahgui bol ardchilaliin ner hund unaj guitslee. naad yos suthuulgui ichih nuuree barsan shulaltai chin odoo idej hanaagui um uu. hurgen ohin tuslah. chacharnnii uildveriin duilaan geed iim asuudaluudad orchood zugeer uu ch boloogui um shig ......icheech ee delhiigees zail. huul uilchildeg baruunii orond naadahiig chin*ert shorond hiisen uhamsartai neg n uuruu ajilaa uguud zailan bu*as suraltsaach yadahdaa,
2014-10-02
zochin:
zasgiin gazriin buttsed eerchlelt oruulahdaa uhaantai bolobsroltoi an-iin gishuudee taviachee. ji*e ny batchilmeg, odontuya gishuud baina,yamar nuruutai uhaantai bolovsroltoi humuus be iim uhaantai huuhnuudiig deer ny amarjargal, burmaa gishuud geed baina daa, odooligtoi ulsaa tavihguibol daraagiin songuuld hetsuu l boloh baikh shuu,
2014-10-01
нам бус:
энэ дурак засгийн газрын бүтэц ярих үндэслэлгүй гээд л зуны эхэн сард л авч хэвтсэнээ санахгүй байгаа юм байхдаа. одоо болохоор өөрөө шийдээд ярьж байгаа царайтай, бүтэц ярих нь зүйтээ-э-э- гээд л сүрхий байнаа. ёстой л салхины аясыг дагаж, амиа авч явахчаан болж байгаа нь энэ байх даа зайлуул.
2014-10-01
mongol:
ardchilsan nam gedeg bol bodlogogui deer ni hamgiin muu deer ni end tend bagtaj shingeh hunii nuur harah erhgui bolson humuusiin l tsuglarsan gazar sh dee. ene neg hujaa bol tednii dotroos tovoin garsan shalgarsan durak ni. hiij yarij helj bgaa ni hezeech niildeggui, doroo huvirdag iim l neg doldoi. tsag ue shine erch huch shine uzel bodliig *rdaj bgaag ali ch nam uhaarahgui yum daa. daraagiin ue ni odoo nam gelgui niilj hamtarch uls ornoo uud tath tsag ni bolson. altantuya bas ene hujaa 2 an-iig yaj dampuuruulsan ter zamdaa mongol ulsiig mini oruulaad yavj bgaad tuilaas haramsaj bna. gehdee tuuh tsag ue, ireedui ed naraas hatuuhan hariu avna biz dee. burhan urshuug...
2014-10-01
suvd:
ene estoi hachin nohor yumaa
2014-10-01
zochin:
amidral muudchihsan um alga gnuu ene deer neg muu hoolondoo orson daldaga.an bushuu turgen alga bol ta nar unende chadahgui um bn.mnii amidraliin neleen hdn jiliig horlolo.bayarlala gh ni haa* bayartai l gmeer bn
2014-10-01
зочин:
энэ сармагчин шиг нөхрөөс юу ч гарахгүй. манай намд үүнээс өөр ажлыг нь хийгээд явчих хүн байхгүй юм байх даа.
2014-10-01
энхжаргал-д :
ардчилсан намын бүлгийн байр суурь баттай байх болно тэгтлээ дордоод үхэж хатахдаа тулчихсан зүйл харагдахгүй байна..... ...............чи ард түмэн биднийг тэгтэл дордуулахыг нь хүсэж яах гэсэн юм миний худалдан авах чадвар муудсанаар ман-ий үед байснаас ядуу амьдардаг болоод байна. уг нь энэ засгийн газрын чинь уриа лоозон нь ажилтай орлоготой эрүүл аз жаргалтай монгол хүн гэж би саналаа өгч дэмжсэн вм шүү
2014-10-01
энхжаргал:
ардчилсан намын вүлгийн байр суурь баттай байх болно тэгтлээ дордоод үхэж хатахдаа тулчихсан зүйл харагдахгүй байна бүхнийг харлуулж хардаг нөхдүүдэд хэлэхэд монголчууд ашдийн билгээс амны билэг гэдэггүйсэн биш билүү сайн сайхан амжилт ололт зөндөө л байна шүү дээ
2014-10-01
нам бусчуудын эвсэл :
жинхэнэ бодит ардчилалыг хөгжүүлэх гэж тэмцдэг энгийн ардын дууг нь хориод, улсаас хулгайлсан мөнгөөр худалдаж авсан тв, радиогоор өөрсдийгөө худал магтан хөөргөх, шагнаж урамшуулах манан, мүан, махн-д үг хэлэх эрх чөлөө байдаг болохоос энгийн ард бидэнд үг хэлэх эрх чөлөө, түүнийгээ олонд нийтэд хэлэх, хүргэх эрх чөлөө хаагдаад 24 жилийг үзэж байна. дотоодод болон гадаад улсад өндөр боловсрол эзэмшсэн бидний хэсэг залуус итгэл үнэмшил, бодол санаа, үзэл бодлын нэгэн туг дор нэгдэн монгол эх орноо аврах хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор нам бусчуудын эвслийг байгуулан ажиллаж байна. монгол түмнийг нам гэдгээр хагалган бутаргаж, улс эх орны баялгийг ард түмний саналыг авалгүйгээр харийнхантай хуйвалдан өдөр шөнөгүй зөөсөөр монгол эх орныг маань африкийн ядуу буурай орон болгон хувиргаж байгааг та бид харсаар нүд нь балай, чих нь дүлий явж улс эх орноо сүйрч мөхөж байгааг харсаар сууна. увс, ховд, баянхонгор, дорнодоор талцан, дов жалганы үзэл хэрээс хэтэрч, албан тушаалын сандал ширээтэйгээ зууралдсан бүхэл бүтэн 24 жилийг бид ардаа үдэж байна. би монгол улсын монгол аймгийн монгол хотод төрсөн жирийн нэг сэхээтний хүүхэд, тэрнээс биш манжийн дарлалд байсан монголыг задлах, хагаргах бодлогын золиос болохыг хүсдэг хүн биш ээ. төрсөн нутаг жалга, овоо овоохойгоороо талцдаг, төрийн албыг төрлийн алба болгодог мөнгө бүнийг дийлдэг гэсэн үзлийг тунхаглагчид монгол орныг маань муухай харагдуулж байна аа. төр ард түмний хэлхээ холбоог баталгаажуулж, төрд итгэх итгэлийг лавшруулж, бэхжүүлдэг уих-н, аймаг орон нутгийн, ерөнхийөгчийн сонгууль хуурмаг, хулхи, хуйвалдааны шинжтэй явагдсаар байна. ард иргэдийн өгсөн саналыг ард түмний нүдэн дээр тоолдоггүй, баталгаажуулдаггүй, хүний зохиосон компьютерийн программаар тоолдог ганцхан орон дэлхий дээр монгол байна аа. 300 сая хүнтэй америк, 500 сая хүнтэй европын холбооны 28 орон, 123 сая хүнтэй япон гээд бүх орон сонгуулийн санал хураалтын дүнг ард түмний төлөөлтэйгээр баталгаажуулан тоолдог юм. сонгуулийн санал тоолдог машин бол мөнгө тоодлог машин биш, аль нам, аль иргэн хамгийн олон санал авсныг урьдчилан ялгадаг автомат машин гэдгийг бид сайн ойлгож, тооцох хэрэгтэй юм аа. өнөөдөр монголын 200 мянга орчим иргэн харь улсад хүн шиг амьдрахын эрхэнд, сурч, хар ажил хийж, харийн хүнтэй аргагүйн эрхэнд гэр бүл болж байна. өөрийн гэсэн төрсөн нутаг үгүй юм шиг, харь улсын ажиллах хүчний цөм болж байгаа олон мянган эрдэм мэдлэгтэй, чадалтай залуус монгол төр ариун цэвэр болохыг, эд баялаг биш эрдэм мэдлэг үнэлэгдэх цагийг хүлээж суусаар бүхэл бүтэн 24 жил өнгөрч байна. ардчилал гэдэг үг модонд орж, социализм, коммунизм ярьсан хүн адлагдаж, ухаантай онолын мэдлэгтэй амьдралын практиктай зүйл ярьсан хүн тэнэг болж харагдаж, хулхи худал хуурмаг зүйл ярьсан хүн од болж харагдаж байна аа энэ нийгэмд. ардчилал гэдэг бол зүгээр л нийгмийн нэгэн ойлголт, тэрүүгээр хоол хийж болохгүй, ард тмний тархийг угааж болохгүй, түүхийг өөрчилж засаж ч болохгүй эд ээ. ардчилал гэдэг ойлготыг нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд л ярилцаж мэтгэлцэх сэдэв болохоос аль нэг улс орны эрх ашигт үйлчилж, өнгөрсөн үеэе, өвөг дээдсээ доромжилдог ойлгот биш. ард иргэдээ үзэл бодлоор нь ялгаж, хуваадаг, талцуулдаг зүйл ч бас биш ээ. улсын мөнгийг хэдэн миллиардаар нь идсэн манан, мүан, махн-н нөдийг хэлж чадахгүй байж, хажуугаар нь хальт шүргэсэн, хөл дээр нь санаандгүй гишгэсэн, зам тавьж өгөөгүйнх нь төлөө нэг нэгнээ барьж идчих шахам зэрлэг, танхай балмад авиртай болжээ бид. нам дагавал ам тосдоно, манан, мүан, махн дагавал толгой цу*на аа гэдгийг манан, мүан, махн-н бууны * хөлсний алчуур болж яваа нөхдүүд ойлгоцгоо... ард түмний саналыг америкийн санал луйварддаг машинаар луйвардаж гарч ирсэн уих, засгийн газар огцрохыг шаардаж байна. төрийн эрхийг нэр төр цэвэр гадаад болон дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ залуу үе удирдах болтугай.... https://www.facebook.com/profile.php?id=100007399847020 nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл
2014-10-01
дээгий:
эзэн 100 хүрээнд амьдрал сайжрахгүй эдийн засаг эерэг хандлага гаргах нь чухал хаха эдийн засгаа элгээр нь хэвтүүлчээд тэрнээсээ эерэг хандлага гарсан эсэх асуудал яригдана гэдэг чинь... эдийн засгийг маш эрчимтэй унгаагаад эргээгээд жаахан эерэг үр дүн гаргахыг хэлж байнауу? энэ эрдэнэбат гээд нөхөр хэзээний бүтэлгүй царайнтай 2 үзүүртэй зүү шиг зантай, эргэж буцдаг, явуургүй залхайн нөхөр юм. эдийн засагаа 100 сэргээхгүй бол бид өөрсдөө хариуцлага ярина гээд л орилоод хашигцаад явсан. одоо аминдаа зальхай занга гаргаж байгаа нь энэ юм байхдаа. эцсийн дүнд явуургүй зальхай нөхдүүдийн хөлд улс орон, иргэдийн маьдрал үрэгдэж дууслаа. 4 жилийн дараа нэг мөр 00 үнэлгээ тавиулж улс төрийн тавцангаас арчигдахуу? эсвэл сахил хүртээд шал дордох хонины хашин морь лугаа засгийн газраа сольж үзээд иргэдийн сэтгэлийг татахуу гэдгээ бодож үзэх цаг нь болждээ.
2014-10-01