М.Тулгыг батлан даалтад гаргах хүсэлт гаргалаа
2014-10-02

"Нүүрс хөтөлбөр"-өөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын дөрвөн хүнийг буруутган, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, АТГ-аас шалгаж байгаа. Тэднийг батлан даалтад гаргах асуудлыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцсэн боловч үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. Гэтэл саатуулагдаж буй М.Тулгын бие суудаж, хэвтэрт орсон тул түүний өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.Шүүхээс хуулийн дагуу уг хүсэлтэд 72 цагийн дотор хариу өгөх ёстой.

ө

"Нүүрс хөтөлбөр"-тэй холбоотойгоор хоригдож буй хүмүүсийн ар гэрийнхэн өнгөрөгч сард сэтгүүлчдэд хандаж байсан. Энэ үеэр М.Тулгын ээж "Би хүүгээ олон сая төгрөг завшсан гэж бодохгүй байна. Миний хүүг өмгөөлөгчийнх нь хэлж байгаагаар Л.Гансүхтэй холбоотой мөнгө угаасан гэх хэрэгт унагах гээд байгаа.  Гэтэл данс, бүх зүйлийг нь шүүгээд мөнгө угаагаагүй гэдгийг нь тогтоосон. Нүүрсний мөнгөнөөс угаасан гээд буруутгах гээд байна шүү дээ. Би хүүтэйгээ хоёр удаа уулзсан. Хоригдсоноос нь хойш 14 хоногийн дараа уулзахад миний хүү хөлөө чирээд гишгиж чадахгүй явж байсан. Хүү маань спортоор хичээллэдэг, спортын хүн болохоор нуруу, гарны гэмтэлтэй юм. Тэр нь өвдөхөөрөө хөлөө дагаад мэдээгүй болчихдог.  Дээр нь зүрх муутай. Тэгээд байцаагчид нь  “Хөлөө чирээд явж байна. Бие нь муу байна, гадуур шалгаж болдоггүй юм уу” гэж хэлэхэд  “Батлан даалтад гаргахгүй. Танай хүүхэд жүжиглээд байна” гэсэн. Би үүнийг ёстой ойлгохгүй байгаа. Хүн өвдөж болно. 461 дүгээр хорих ангийн агаар, орчин чийг даасан, хүйтэн. Тэнд хүн хоригдоод эрүүл байх үндэсгүй. Миний хүү биегүй болж байна. Хүний амьдралыг шавартай хутгаж байна шүү дээ" хэмээн ярьж байсан.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
наад авилгачдадаа олигтойхон ял өгөх хэрэгтэй. улаан хацартыг 500 иянгаар торгосон нь арай шог болсон шүү. наад тулга, гансүх нар чинь 10 тэрбумын торгуулийн өлхөн гаргаад өгчихнө.
2014-10-03
zochin:
zvlgen deer zvgeerl geree bariad amidarsan bol ingej zobohgvi bsan bhda
2014-10-02
zero:
idej bhdaa ovdoogui bj idsen ni baridah ued boon ovchitei bolchihdog muu novshinuudiig bitii gargaarai hut*g haltar ve. mongo
2014-10-02
zochin:
hunii eruul mendiig heden zyyn say togrogoor hemjihgui bolohoor ene horigdoj bgaa humuusiig batlan daaltand gargah ni zuitei baih oo...horiloo geed idsen yysan geed bgaa mongo ni yrgaad garaad irehgui biz dee...
2014-10-02
irgen:
zaisand house avsan dansandaa heden 100 saytai gej hun yarij bhiig sonsson hoosongui ni ugasa hend ch todorhoi. saatuulagdahaasaa omno temtseen deer holoo gemteesen ugasa l holnii gemteltei bsan. batlan daaltad garch horoo nairuulah gej bgan blgu tom hunii nomort yavdag humuus tegej inged argalad garh l bguide. avilgaltai temtseh gazar ih l temtsej bna daa magtuushtai
2014-10-02