Аргентины сайд зочид буудалд амиа хорложээ
2011-12-21

Аргентин улсын Гадаад худалдааны дэд сайд Айвен Хейн Уругвайн нийслэл Монтевидео хотноо латин америкийн орнуудын эдийн засгийн чуулга уулзалт болох Меркозур саммитд оролцож байх үеэрээ амиа хорложээ. Уругвайн цагдаагаас мэдээлснээр түүнийг байрлаж буй зочид буудлынх нь өрөөнөөс өөрийгөө дүүжилж амиа хорлосон байхыг олжээ. Гадаад худалдааны сайд Айвен Хейн нь 33 нас дөнгөж шүргэж яваа бөгөөд Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес Киршнерийн тодорхойлсноор засгийн газрын кабинетынхаа од нь байсан гэнэ. Тэрбээр хоёр дахь удаагаа Гадаад худалдааны сайдын алба хашиж байсан бөгөөд түүний үхлийг амиа хорлолт хэмээн мэдээлж буй ч маш нарийн нягталж шалгахыг Аргентины ерөнхийлөгч хуулийн байгууллагынханд үүрэгджээ. Ид өсөн дээшилж яваа залуу сайд юуны учраас амиа хорлосон нь одоогоор тодорхойгүй байна.
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Онцгой албаа хуулиа дахиад өөрчлөөч дарга сайд албан тушаалаа ашиглан Монголд өвчин нэмж баярлаж бна бас дахиад 2 гадаадаас ирэв.тэр ЭМ даатгалаа энэ даргаасаа гаргуул. Дунд нь хүмүүс21хоногоор шатаж бна.ингэж ирээгүй бол жирийн иргэд олон юм гуйхгүй
2020-04-01
Бас л яс булаацалдаан
2020-03-30
zochin:
Amia horloogui, aluulsan bh oo
2012-09-03
aluulchaa biz
2011-12-21