” А хүрээний H1N1 вирусийн халдварын дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ” сургалт боллоо
2011-01-24

Томуу,  томуу төст өвчний улирал эхэлж, томуугийн цар тахлын А/H1N1/ вирүсийн халдварын зарим тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор гарсан Эрүүл мэндийн сайдын 2011 оны 1 дүгээр сарын 14 ний өдрийн 18 тоот тушаалын дагуу хийгдэж байгаа ажлын хүрээнд аймаг, нийслэлийн халдвар судлаач эмч нарт зориулсан  “А/H1N1/ вирүсийн халдварын дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ” сургалт боллоо. Сургалтанд эхний өдөр 2011 оны 1 дүгээр сарын 19-нд ХӨСҮТ дээр нийслэлийн эмч нар, харин дараагийн өдөр нь ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд хөдөө орон нутгийн эмч нар оролцож, А/H1N1/ вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх эмчилгээ оношлогооны зөвлөмж авсан байна. Сургалтын үеэр ТТӨ,  А/H1N1/ вирүсийн халдварын дэлхий дахины өнөөгийн байдал, бодлого чиглэлийн талаар ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх Луй Дапинг мэдээлэл хийж, ХӨСҮТ-ийн дэд захирал Г.Сүрэнханд Монгол дахь ТТӨ-ний өнөөгийн байдал, авах арга хэмжээний талаар ярилаа.

Сургалтанд оролцсон халдвар судлаач эмч нарт ХӨСҮТ-ийн вирүс судлалын тасгийн эрхлэгч Б.Дармаа “Томуугийн вирүс судлалын лабораторид сорьц ирүүлэх, хариу эргэн мэдээлэх” тухай, ХӨСҮТ-ийн дэд захирал Ц,Оюунчимэг “ТТӨ-ний эмнэлзүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ”-ний талаар, академич Б.Жав “ТТӨ-ний дэгдэлт, цар тахлын А/H1N1/ вирүсийн халдварын үед жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ” сэдвээр, ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ж.Нямсүрэн “ТТӨ-инй үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд баримтлах халдварын эсрэг дэглэм” сэдвээр, ЭНЭШТ-ийн дэд захирал Ш.Энхтөр “ТТӨ-ний дэгдэлт,  цар тахлын А/H1N1/ вирүсийн халдварын улмаас хүндэрсэн өвчтнүүдэд үзүүлэх эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламэ үйлчилгээ” сэдвээр тус тус мэдээлэл хийв. Дараа нь оролцогчид ярилцлага өрнүүлж, өөр өөрийн орон нутгийн тулгамдсан асуудалтай холбоотой асуултууд тавьж хариулт авлаа.

Shuud.mn
Сонин хачин