Үйлдвэрт дэлбэрэлт болж 15 хүн амиа алдав
2014-10-03

Болгарын нийслэл Софи хотоос 124 км-ийн зайтай байрлах үйлдвэрт дараалласан дэлбэрэлт болсны улмаас 15 хүн амиа алджээ. Энэхүү үйл явдлын дараа тус улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев орон даяар гашуудал зарлаж, төв телевизээр дамжуулан амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “AFP” агентлаг мэдээллээ.

1

Горни Лом хотод байрлах тус үйлдвэрт армийн хэрэгцээнээс хасагдсан буу, зэвсгийг устгадаг байжээ. Энэ сарын 1-ний 17.00 цагт болсон эхний дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдсан бол 21.00 цагт болсон хоёр дахь дэлбэрэлтийн үеэр дөрвөн ажилчин амиа алджээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Иордан Бакаловын хэлсэнээр “Дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглаж байгаа” гэсэн байна.

Болгарын Ерөнхий сайд Войко Ворисов амиа алдсан хүмүүсийн гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө амлажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин