Харри хуримаа хийнэ гэв

img

Их Британийн ханхүү Харри удаан хугацааны турш үерхсэн найз бүсгүй 25 настай Крессида Бонастайгаа хуримаа хийхээр болжээ. Энэ тухай хатан хааны Букингемийн ордны хамгаалалтын ажилтан хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сард салцгаасан ч саяхнаас эргээд нийлсэн юм. Ордны нэрээ нууцлахыг хүссэн хамгаалтын ажилтан “Өнгөрсөн амралтын өдөр Харри найз бүсгүйгээ хатан хаан II Элизабет болон ханхүү Чарльзид албан ёсоор танилцуулсан. Тэд хатан хаанд өнгөрсөн сард сүй тавьцгаасан гэдгээ хэлсэн. Хатан хааны гэр бүл ханхүүгийн найз бүсгүйг хүлээн авч, ах Уильям шиг гайхалтай хурим хийхээр амласан” гэж хэлжээ.

1

Ханхүү твиттертээ “Ирэх арванхоёрдугаар сард хуримаа хийнэ” гэж жиргэсэн ч энэхүү жиргээг хатан хааны ордноос батлаагүй юм. Лондоны цагдаа нар ханхүүгийн твиттер хаягийг хакердуулсан байж магадгүй хэмээн таамаглажээ.

Крессида Бонас өчигдөр гүнж Кейт Миддлтон болон ханхүү Жорж Александр Луитай уулзсан гэж “Telegraph” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лаари:
хийг лдээ зайлуул.
2014-10-06
зочин:
хааны удам байхад царай ч хамаагүй л дээ кккк
2014-10-03