Түр гүүрийн замын хөдөлгөөнийг хаана
2014-10-04

Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингисийн өргөн чөлөөний өргөтгөл шинэчлэлт, Богд уулын арын 17.1 км авто зам шинээр барих ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг гүүртэй зэрэгцээ 243 у/м төмөр түр гүүрийг угсарч дуусган байнгын ашиглалтад оруулаад байсан.

f

Гэвч түр гүүрээр хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчсоны улмаас гүүр, замыг холбох хэсэг болох дамжих хавтангийн бетонд ноцтой эвдрэл гарсан тул өнөөдөр /X.4/ оройн 22.00 цагаас ням гаригийн /X.5/ 23:00 цаг хүртэл баруун шинэ гүүрийг хааж засварлах ажил хийхээр болжээ. Тиймээс зүүн талын хуучин гүүрээр эсрэг хөдөлгөөнөөр хөдөлгөөнийг өөрчлөн зохион байгуулах тул жолооч нарыг тухайн гүүрээр замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

d Түр гүүрийг Туул гол, Яармагийн одоо байгаа гүүртэй зэрэгцээ байрлалтайгаар шинээр баригдах төмөр бетон хос гүүрийн байгууламжийг ашиглалтад ортол 2-3 жил ашиглахаар тооцож төлөвлөн барьсан аж. Гүүрээр зорчих авто тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 20 тн юм байна.

f

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin:
20 tonn geed temdeg tavaichee
2014-10-06
miga:
yunii chini 20tn ve... barligiin chigleliin daats n hetersen mashinuud suljildeel davhij bgaag ochood hardag boloosoi. kuzoviig n tairtsan gd bolchihgui shuu de. ter uhamsargui jolooch nar tn/km buyu daatsaaraa mungu oldog bolhoor yaaj iigeel iluu achaad yavj b.a. deer n suuliin ueiim bitumiin mixer kheden kub-r yavj bgaag neg harchmaar yum. bas ene tom mashintanguud bidenees neg ih yalgaagui zam ashiglsanii tatvar tulj bgaa bizdee....
2014-10-05
damba:
erteed deeguur in yavsan chin shajignaad bsan shte...anzaarsan yamai da...
2014-10-05
б.бэхи:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-10-04
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср,холбоо барих хаяг: 94038858 tamir46@bk.ru
2014-10-04
мэргэш:
хөрсөө буруу нягтруулснаас болоод гүүр газар хоёрын залгаан дээр нуралт үүсээд байгаа байх. чаддаг хүмүүсээр нь хийлгэлдээ. японд зам гүүрийн ажил хийж байсан бригадууд байгаа ш дээ.
2014-10-04