Дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойг тэмдэглэнэ
2014-10-05

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2015 онд тэмдэглэнэ. Ой тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталж, ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаар тус хорооны дарга, Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

цы

Ойн хүрээнд өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцааны түүхийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор Монгол Францын харилцааны товхимол хэвлүүлэн гаргах, хоёр талын хамтарсан археологийн судалгааны үр дүнд илэрч олдсон олдвороор хоёр оронд үзэсгэлэн гаргах, Монголын урлаг соёлын өв уламжлалыг Францад таниулах “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр бэлтгэж байгаа аж.

плд\7\

П.Наран

Shuud.mn
Сонин хачин