Вьетнамын төрийн далбааг шатаажээ
2014-10-06

Камбожийн нийслэл Пномпень хотод байрлах Вьетнамын элчин сайдын гадна олон мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид Камбожийн дотоод асуудалд Вьетнамын удирдлагууд хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгаж, ийнхүү жагсчээ. Энэхүү жагсаалд оюутнуудаас гадна, Камбожийн 20 гаруй хийдийн 250 гаруй лам оролцсон байна. Жагсаалын үеэр Вьетнамын 100 гаруй төрийн далбааг шатааж, “Камбожийн дотоод асуудалд бүү оролц” хэмээжээ.

ө

Жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан даралттай ус ашиглаж, 20 гаруй лам, 50 орчим оюутныг баривчилсан байна. Камбожид суугаа Вьетнамын элчин сайд Вуонг Дуй Биен дээрх эсэргүүцлийн жагсаалын улмаас тус улсыг тодорхойгүй хугацаагаар орхин гарсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин