Тендерийн мэдээллийг гар утаснаасаа авдаг болно
2014-10-06

Худалдан авах ажиллагааны газраас   өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажил болон  энэ жилийн ажлын явцыг “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээлэл хийв.

өа

“Худалдан авах ажиллагааны газар тендерийн бүх үе шатыг цахимжуулж, e-tender.mn вэб сайтад мэдээллийн санг төвлөрүүллээ. Энэ онд манай газар хариуцан гүйцэтгэх ёстой 395,5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерээс эхний 9 сарын байдлаар 320 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны гэрээ байгуулсан ба эдгээрийг 100 хувь цахимаар явууллаа. Цаг, зардал хэмнэж, өрсөлдөөнийг дэмжсэн энэ шинэчлэлийн үр дүнд нэг тендерийн үйл ажиллагаанаас 450-550 сая төгрөг, нийт дүнгээрээ 34,4 тэрбум төгрөг хэмнэлээ” гэж Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал мэдээлэв.

өа

Тендерт оролцогч компани өмнө нь олон байгууллагаар орж бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо ХААГ дахь нэг цэгийн үйлчилгээний төвөөс бүх үйлчилгээг авдаг байна.  Тендерт оролцогчдын мэдээллийг нээлттэй болгосон, тендерийн гүйцэтгэлийг ил тод тайлагнаж эхэлсэн, тендерийн үнэлгээний хороонд олон нийт, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулдаг болсон байна.

ха

Тендерийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг зарласан. Банкны тодорхойлолт, санхүү татварын тайлан зэргийг хуурамчаар бүрдүүлсэн, гэрээний үүргээ зөрчсөн нэр бүхий 28 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад бүртгэжээ. Удахгүй худалдан авах ажиллагааны мэдээллийг иргэд гар утаснаасаа авах боломжтой болох аж. Цахим тендерийн шинэчлэлийг цаашид үргэжлүүлж, 2016 он гэхэд цахим гэрээ, цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэх гэнэ.

бө

Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу хугацаа хожимдуулсан худалдан авалтын гэрээний санхүүжилтийг дараа онд шилжүүлэх аж. Улсын хэмжээнд энэ онд зохион байгуулах 925 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1272 төсөл арга хэмжээний худалдан авалт одоогийн байдлаар 92,3 хувийн гүйцэтгэлтэй байна.

өа

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин