Хар тамхины ургамал түүсэн этгээдийг саатуулжээ
2014-10-07

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар түүж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

а

Тодруулбал, 1986 онд төрсөн иргэн Т, Б, Ц нар нь Төв аймгийн нутаг дэвсгэрээс хар тамхи, мансууруулах төрлийн ургамал түүж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

а

Мөн өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б хар тамхи мансууруулах төрлийн ургамлыг борлуулах зорилгоор хууль бусаар хадгалж байсныг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн ба ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан шалгаж буй юм байна. Энэхүү зүйлд  “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

а

Улсын хэмжээнд ургаж байгаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамлын тархацыг Цагдаагийн байгууллага мэргэжлийн хяналтын газартай хамтран тогтоосон байдаг аж. Эдгээр ургамлыг устгах ажиллагаа хийгддэг ба цагдаагийн болон бусад мэргэжлийн байгууллагын хяналтад байдаг аж.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
police:
ene tsagdaa nariin ner hundiig osgoh zorilgotoi niitlel baihaa odoo ch sergehees ondorood bna da
2014-10-08