Дулааны цахилгаан станц төслийг танилцуулна
2011-12-21

Дорнодын дулааны цахилгаан станц төслийн  танилцуулга болон сонирхогч талуудын зөвлөгөөн маргааш буюу  22-ны өдөр болно. Арга хэмжээг Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабал нээх бөгөөд   Төслийн газар, дэд бүтэц, сүлжээний талаарх танилцуулгыг ДБЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Насантогтох хийх аж. Мөн  Техник технологийн сонголт, хүчин чадлын хэмжээний талаарх танилцуулгыг Эрчим хүчний газрын Ерөнхий хэлтсийн дарга Д.Чимэддорж хийх юм байна.
Shuud.mn
Сонин хачин
МАНгарын бүлэг:
Б.Насантогтох станцаа ашигтай ажлуулж чадахгүй МАНуухайгаа юу шинэ станц барих вэ.Зүгээр л МАНгартаж яв
2012-12-18
Готов:
Дорнодод станц барьсанаас Амйгийн төвүүдэд Дулаааны станц барьсан нь дээр.Дорнод станцын нүүрсний үнийг 20 ам.доллар болго.МАК ашигтай.Ядахнаа бүсийн төвдөө.Налайх,Багахангай,Арвай хээр,Улаангом,Ховд хөлдөж байна ш дээ.Өмчийн малуудаа
2012-12-18
Хурдан эхлээ чээ
2012-01-14
Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна.
2011-12-21
хятадын өрөнд унаваа
2011-12-21